Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ энэ сарын 16-18-ны хооронд болж өнгөрсөн юм. Монгол Улс дараагийн уулзалт буюу 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан.
Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан. Энэ амжилт Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл. Мөн АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой.” гэсэн юм.
Тэгэхээр бид хоёр жилийн дараа болох энэхүү дээд хэмжээний уулзалтын өмнө АСЕМ-ийн талаар дэлгэрэнгүй ойлголт, мэдлэгтэй болох зайлшгүй шаардлага үүсч байна.
-АСЕМ гэж юу вэ?-
АСЕМ-ийг голдуу Ази-Европын дээд хэмжээний уулзалт хэмээн нэрийддэг. Энэ нь албан бус, олон улсын байгууллага юм. Улс төр, аюулгүй байдал, санхүү-эдийн засгийн болон тээврийн дэд бүтэц мөн соёлын харилцааг хөгжүүлэх асуудлыг уялдаатай болгохын тулд 1996 онд АСЕМ-ийг байгуулсан аж.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсгийн асуудал, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлыг ч хөнддөг.
Энэ байгууллагад элссэн орнуудад дэлхийн худалдааны болон ДНБ-ний 60 хувь ноогдож байна. Өнөөдрийн байдлаар АСЕМ-д 51 орон багтсан. Тэдгээрийн 30 нь Европын орнууд бөгөөд Европын холбооны орнууд бүрэн бүрэлдэхүүнээр ордог. Мөн Азийн 21 орон багтдагийн нэг нь Монгол.
“Ази-Европ” дээд хэмжээний уулзалт хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 2012 онд Лаосын Вьентян хотноо болсон бол саяхан Италийн Милан хотноо болж өнгөрсөн билээ.
“Ази-Европ” форум нь их өвөрмөцөд тооцогддог бөгөөд арга хэмжээний үеэр ямар нэг тодорхой ажил төлөвлөдөггүй, тавьсан зорилт байдаггүй. Гэхдээ Европ, Азийн орнуудын төрийн тэргүүнүүд цуглардаг тул үнэхээр онцгой гэхэд болно. Орчин үеийн улс төрд нүүр тулан уулзаад тодорхой сэдвээр ярилцах нь чухал гэж үзэх болсон учир үүнд л дээд хэмжээний уулзалтын гол ач холбогдол оршдог.
АСЕМ 2014-Миланы уулзалт
Энэ удаагийн уулзалтад 53 орны 43 нь тухайн улсынхаа ерөнхийлөгч, эсвэл ерөнхий сайдыг оролцуулсан. Гэхдээ Миланы уулзалт таагүй нөхцөлд боллоо. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан, Украины асуудлаас үүдэн Европ Орост цуврал хориг авсан үед Ази-Европын уулзалт болсныг “Уолл Стрийт” сэтгүүл онцолсон юм.
Миланд болсонд уулзалтаар
- Худалдаа, хөрөнгө оруулалт,
- Хүн амын нийгмийн хамгаалал,
- Хүнсний тусгаар тогтнол, байгалийн баялгийн зохистой хэрэглээ,
- Байгаль орчны асуудал,
- Тогтвортой үйлдвэрлэл,
- Энх тайван аюулгүй байдлын асуудал зэргийг хөндөн хэлэлцсэн байна.
АСЕМ удаан хугацааны төсөл хэмээн тооцогддог бөгөөд дэлхийн тавцан дахь ашиг сонирхол, боломжийн харьцааг өөрчлөх боломжтой гэж үздэг. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад 40 орны төрийн тэргүүн оролцсон нь санамсаргүй зүйл биш гэж ажиглагчид дүгнэлээ. Зарим орнууд Засгийн газрын тэргүүнээ илгээсэн байх жишээтэй.
Олон улсын хэмжээний уулзалтанд ийм олон төрийн тэргүүн цугларах нь тун ховор, нэгэнт цугларсан бол зүгээр л зугаалах гээгүй нь ч ойлгомжтой гэж ихэнх ажиглагчид үзжээ.
Миланд болсон уулзалтын үеэр Казахстаныг гишүүн орноор нэмсэн. Энэ нь ч санамсаргүй биш аж. Учир нь тус улсын нутаг дэвсгэрээр дамжин Төв Азийн хилд ойртох бөгөөд тээврийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Гэвч Сири, Иракт болж байгаа иргэний дайн, өнгөт хувьсгалд байсгээд нэрвэгддэг Киргиз, Туркмен, Узбекистан, хатуу хоригт өртсөн Иран, дайны фронт орчмын Турк улсууд Төв Азийн тээврийг ихээхэн хүндрүүлдэг юм.
Миланд болсон дээд хэмжээний уулзалтын өөр нэгэн онцлог гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Путины оролцоо байлаа. Учир нь Европ-Оросын харилцаа муудсан өнөө үед тэдний харилцаа сайжрах боломжтой эсэх нь олны анхаарлын төвд байсан юм. Энэ үеэр Европын олон орон Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг хүсч байгаагаа нуусангүй.
Энэ уулзалтад Украины Ерөнхийлөгч Петр Порошенко урилгаар оролцсон бөгөөд тус улсын хямралыг хэрхэн зохицуулах асуудлыг ч хөндсөн. Украин Ази-Европын форумын гишүүн орон биш. Гэсэн ч Украины Ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн нь улс орныхоо олон улсын статусыг бэхжүүлэхийг оролдсон болов уу.
АСЕМ ба АНУ
Дашрамд хэлэхэд АСЕМ-д АНУ, Канад ордоггүй. АНУ-ын “аймшигт зүүд” АСЕМ-аар дамжин биеллээ олох магадлалтай талаар “Риа Новости Казахстана” сайт онцолжээ. Энэ нь юу гэсэн үг вэ?
1. Францын төрийн тэргүүн Шарль де Голийн анх санал болгосон “Атлантын далайгаас Урал хүртэлх Европ” гэсэн санаачлага биеллээ олох магадлалтай.
2. Азид АНУ руу хандсан бус, Хятадыг чиглэсэн эдийн засгийн холбоо үүснэ. Энэ нь нэг ёсондоо 1940 онд Есүкэ Мацүокагийн санал болгосон “Зүүн Азийн хамтын аугаа их цэцэглэлт” онолын үргэлжлэл болж болзошгүй.
Ингэж ярьж, бичдэгийн гол шалтгаан нь АСЕМ-ийн хэлэлцдэг асуудал байдаг аж. Үнэхээр ч тус байгууллагын ашиг сонирхол АНУ-ын ашиг сонирхолтой зөрчилддөг төдийгүй тус улсын хяналтаас дэлхийн эдийн засаг, худалдааны дийлэнх хэсэг гарна гэсэн үг юм.
Тэгэх тусам Америк маягийн эдийн засгийн загвар хямралтай тулгарсан үед Европ-Азийн холбоо бэхжиж, АСЕМ институцчилэгдэж, АНУ тус байгууллагад нэгдээгүй нь Вашингтоны ашиг сонирхолтой шууд зөрчилддөг хэмээн Казахстаны сайт онцолжээ.
Мэдээж үр ашигтай нэгдлийн талаар ярихад эрт байна. Учир нь АСЕМ өөрийн гэх бүтэцгүй. Одоогоор дээд хэмжээний уулзалт төдийг зохион байгуулж байгаа ч цаашид бүтэц, зохион байгуулалтад шилжих нь гарцаагүй.