Их Британийн эрдэмтэд компьютер ашиглан Египетийн хаан Тутанхамоны төрхийг сэргээсэн байна. Энэ хаан удам зүйн олон өвчинд нэрвэгдсэн, муухай царайтай, дээрээс нь эмэгтэй хүн шиг биеийн галбиртай болох нь тогтоогдоод байгаа юм.
Египетийн үндэсний музейн үзмэр дотор Тутанхамоны бунхнаас олдсон тоо тоймшгүй их үнэт зүйлс, алт эрдэнэ зэрэг нь олон хүний сэтгэлийг гэгэлзүүлдэг гэхэд нэг их буруудахгүй. Жуулчид эдгээр үнэт үзмэрийн дэргэд амьсгаа даран зогсдог. Харин залуухан хааны алтан баг үнэхээр үзэсгэлэнтэй.
Эрдэмтэд занданшуулсан шарилын анатомийн онцлогийг ашиглан ийнхүү Тутанхамоны дүр төрхийг сэргээсэн аж. Энэ хаан дөнгөж 19 настай байхдаа нас барсан гэдэг. Түүний эрүүний хазалт буруу байснаас үүдэн доод хэсэг нь урагш товойн гарч ирдэг байна. Зүүн хөл нь шагай, хөлийн ул хавьцаа мурийж догонцдог байсан учир таяг тулдаг байх магадлал тун өндөр гэнэ.
Залуу хаанаас олон төрлийн удам зүйн эмгэг илэрсэн бөгөөд энэ нь хааны гэр бүлийнхэн төрөл садантайгаа гэрлэж, цус ойртсоны хар гай гэж үзэж байгаа юм. Тутанхамоны үхлийн шалтгааны талаар эрдэмтэд олон жилийн турш маргалдсаар ирсэн. Нэг хэсэг нь ордны “хор найруулах” үйл явдлаас үүдэлтэй амь насаа алдсан гэдэг бол нөгөө хэсэг нь ан авд явж байхдаа бэртсэн гэж үздэг.
Египетийн хаадын бунхан голдуу дээрэмд өртсөн байдаг хэдий ч Тутанхамоны бунхан дээрэмчдийн гарт ороогүй цорын ганц бунхан гэж хэлж болно. 1922 онд Английн Ховард Картер болон Херберт Карнарвон нар анх илрүүлсэн билээ. Бунханд хааны төрөөд удалгүй нас барсан хоёр хүүхдүүдийг нь мөн оршуулсан юм. Хааныг хийсэн хайрцаг нь л гэхэд 110 кг цэвэр алтаар хийсэн бөгөөд их хэмжээний эрдэнийн чулуун эдлэл олдсон байдаг.