УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хуулийн төслийг хэлэлцсэн.
Гэтэл энэ үеэр гишүүдийн өмнөөс сонгогчид руу нь мессеж илгээсэн гэх асуудал хөндөгдлөө.
Тодруулбал "1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү" гэсэн мессежийг гишүүдийн өмнөөс илгээжээ.
А.Бакей гишүүн “Над руу өчигдөр шөнөөс эхлэн тасралтгүй сонгогчид утасдлаа. Төмөр замын асуудлаар хэн миний өмнөөс мессеж тараагаад байгаа юм бэ. Миний дугаараас сонгогчид руу мессеж очсон байх юм. Хууль тогтоох УИХ-ын гишүүний бүрэн эрхэд ингэж хандаж болох уу. Бид ямар нийгэмд амьдарч байна. УИХ-ын гишүүдээс өмнөөс ингэж байгаа юм чинь жирийн иргэдийн өмнөөс юу ч хийж болох нь дээ” гэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Надад бас өөрийн дугаараас минь мессеж ирсэн. Би Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг дуудаж яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн” гэв.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэдгийг мэдэгдэв.
УИХ-ын гишүүдийн өмнөөс хэн мессеж илгээсэн нь удахгүй тодорхой болох биз ээ. Дашрамд сонирхуулахад, хэн нэгний өмнөөс мессэж илгээх боломж нь вэбээс бичихэд бүрддэг.