АНУ-д эбола вирусын халдвар авсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ. Тус улсын иргэн, эмч Крэйг Спенсер гэгч эбола вирусын эсрэг “Хил хязгааргүй эмч нар”-тай хамт Гвиней улсад ажиллаж байхдаа халдвар авчээ.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Гвиней улсаас ирсний дараа бие нь өвдөж халуурах, суулгах шинж тэмдэг илэрсэн байна. Крэйг Спенсер өчигдөр Нью-Йоркийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн бөгөөд эбола вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
Энэ явдлын дараа тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Америкийн ард түмнээс хүлцэл өчиж, дараа нь албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгджээ. АНУ-ын нутаг дэвсгэрт эбола вирус тархаж байгаад Барак Обама буруутай гэж Дональд Трамп үзэж байгаа юм.
Үүнээс долоо хоногийн өмнө тэрбээр твиттерт ерөнхийлөгч Барак Обама сэтгэцийн асуудалтай хэмээн жиргэж байсан.
Эбола вирус хурдацтай тархаж буй Баруун Африкийн орнууд руу нислэг үйлдэхийг зогсоогоогүй Обамагийн шийдвэрийн дараа түүнийг шүүмжилж ийнхүү бичсэн юм.
Эх сурвалж: Lenta.ru