“Амьдрал учралын заяа, аялуухан түүнтэй учруулсан” хэмээн эхэлдэг хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Мишээл” хэмээх уянгалаг дуу дахин дахин сонсмоор сэтгэлд нэг л дотно орон зай үлдээжээ.
Анх “Бага тойрог” хамтлагийн нэр дор гарч байсан ч энэ дууны зохиогчийг дуучин Эбби буюу В.Энхбат гэдэг. “Мишээл”-ээс гадна олон сайхан хуучны дуунуудаа багтаасан бие даасан “Бага тойрог” цомгоо гаргах гэж тэртээх 20-иод жилийн өмнөөс сэтгэлдээ тээн явсаар өнөөдөр та бидэнд хүргэж байна.
Америкийн Рокфорд хотод ажиллаж амьдарч байгаа В.Энхбат ахтай интернэтээр ярилцаж, шинэ цомог болон хуучны сайхан дурсамжуудаас нь хуваалцах завшаан надад тохиолдсонд их баяртай байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
- Юуны өмнө шинэхэн цомгоо өлгийдөн авсан танд баяр хүргэе. Энэхүү цомгоо “яг л “Бага тойрог”-ийн хуучин гудамж, барилгууд шиг...” хэмээн тодорхойлсон нь сонирхол татлаа?
- Их баярлалаа. “Бага тойрог” цомгийг бичүүлэх санаа анх 1990-1991 онд төрж байсан. Хорь гаруй жил өнгөрчихсөн учраас санаанаасаа бага зэрэг өөрчлөгдсөн ч үндсэн ноён нуруу нь хадгалагдсан байх. Би өөрөө Бага тойргийн унаган хүү. Тэр хавийн Засгийн газрын ордны ард талын арктай байшин, цэцэрлэг, тухайн үеийн Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кинотеатр орчим гүйж харайсаар хүүхэд нас минь өнгөрсөн.
Түүнээс гадна “Бага тойрог” гэдэг нэр их өвөрмөц сайхан нэр. Улаанбаатар хот төв орчмоосоо эхэлж баригдсан учраас Бага тойрог маань хуучны тоосгон барилгатай, архитектур нь хуучнаараа. Тийшээ алхаад явахад орчин цагаас хуучны 60,70-аад он руу яваад орчихсон мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ одоо Америкт ирснээс хойш олон жил өнгөрсөн учраас Улаанбаатар танигдахын аргагүй болчихсон гэж найз нөхдөөсөө зөндөө сонссон.
Бага тойрог хэмээх энэ нэртэй бидний хамгийн сайхан хүүхэд насны дурсамжууд холбогдож байдаг. “Бага тойрог” цомог бол хуучны сайхан үе, хүүхэд насаа дурссан ностальги юм даа.
- Яагаад ийм олон жилийн дараа цомгийн ажилдаа орсон бэ?
- Дуунууд маань 20 гаруй жилийн өмнө зохиогдсон, аранжировкууд ч тийм маягаар хийгдсэн. Дээр нь миний дуунууд гитарын дуугаралттай. Дээх нь, Монголд мэргэжлийн өндөр түвшний студи байгаагүй учраас тэр үеийн хамтлаг дуучид дуугаа зохиогоод гаргахаараа хэдхэн хүн дээр очдог.
Цөөхүүлээ байсан болохоор фонограммууд хоорондоо төстэй, ерөнхий дан гитарын дуугаралт байхгүй болсон үе байлаа. “Бага тойрог” альбомоо бичүүлье гэсэн санаа надад байсан ч нөхцөл нь бүрдэж өгөхгүй байсан.
- Цомгоос “Мишээл” дууг сонсоод өөрийн эрхгүй дотно мэдрэмж төрж байлаа.
- “Мишээл” дууг 17 жилийн өмнө бичүүлж байсан. 1990-ээд оны дундуур Б.Дашдондог анх “Сонор” студи байгуулахад аз болж “Мишээл” дуугаа бичүүлсэн юм. Бусад дуугаа бичүүлэх гэхээр үнэ төлбөрөөс болоод боломж нь бүрдээгүй. Спонсор хайж явлаа. Гэтэл дөнгөж гарч байгаа хүүхэд л байгаа шүү дээ, би чинь.
Хэн ч мэдэхгүй хүнд яасан гэж их хэмжээний мөнгө өгөх вэ дээ. Тэгээд Мэндсайхан гэж миний дүү найз байдаг. “Мишээл” дууг анх сонсоод хит болно гээд “Сонор” студид бичүүлэх зардлыг дааж байсан юм. Ингэж л дуу маань төрсөн дөө. Дуугаа гарахад ийм урт удаан настай болно гэж үнэхээр бодоогүй.
- Дууныхаа клипийг 12 жилийн дараа гаргасан гэсэн. Клипээ Америкт хийсэн үү?
- Тийм ээ, энд хийсэн. Клипээ хийх болоход найз Буд маань энд ирсэн. Миний тоглож байгаа хэсгийн зургийг энд Рокфорд хотод аваад буцсан. Харин хийлчин охины хэсгийг Монголд авч хооронд нь эвлүүлээд гаргасан юм.
- Цомогт орсноос гадна хэчнээн дуу хийж байсан бэ? Та бүх дуугаа өөрөө бичдэг үү?
- Ер нь 50 гаруй дуу байгаа. Цомогт орсон хоёр дууны үгийг Гантөмөр бичсэн. Бид хоёрын хамтарсан найм, есөн дуу бий. Гантөмөр маань одоо хотын захирагчийн орлогчоор ажиллаж байгаа гэсэн. Нийслэлийн ойг тохиолдуулаад уран бүтээлийн анддаа бэлэг болгоод цомгийнхоо дээжийг хүргүүлсэн байгаа. Бусад найз нартаа ч гэсэн өгсөн. Хотынхоо тухай өгүүлсэн энэ цомог маань яг нийслэлийн тэмдэглэлт ойн өмнө гарч байгаа нь “хөөрхөн” тохиолдол гэмээр...
Бүх дуунуудаа өөрөө бичиж, аранжировкоо өөрөө хийсэн. Хөгжмийн фонограмм дээр эхлээд бөмбөр, дараа нь бас гитар, ритм гитар, соло гитараа бичээд, хийлийн оркестрыг ч би өөрөө програмаар найруулсан. Фонограммаа бичиж дуусаад, гоцлол хоолой, арын туслах вокал хоолойг бас өөрөө бичсэн.
- Гадаадын хөгжимчдийн гоцлол таны хоёр дуунд орсон байсан?
- Дуундаа нээх сайхан саксофон хөгжмийн гоцлол оруулмаар санагдаад. Эндхийн хөгжмийн багш, төгөлдөр хуур, саксофоныг гайхамшигтай тоглодог америк эмэгтэйтэй танилцаад учраа хэлээд, ирээдүйд CD-гээ гарахад таны нэрийг бичнэ ээ гэхэд дуртай зөвшөөрсөн юм. Тэгээд сарын дараа “Би нэг гоцлол зохиосон байгаа” гээд манайд ирж тоглолоо. Ингээд саксофоны гоцлолоо бичиж байлаа.
“Чи бид хоёрын рок-н-ролл” дууныхаа гитарын гоцлолыг хийж байх үед өөрийн маань гоцлол нэг л болж өгдөггүй, голоод. Тэгэхээр нь хөгжмийн дэлгүүр рүү очоод тэнд ажилладаг Жош гэдэг залууд хүсэлт тавьж гитарын гоцлолыг бичиж байлаа.
Ийм маягийн 12 такттай рок-н-ролл дууг блюз паттерн гэж нэрлэдэг. Яг тийм 12 такттай рок-н-ролл Монголд байгаагүй. Анх удаа жинхэнэ классик монгол рок-н-ролл дуу гарч байгаа нь энэ. “Айзам” хамтлагийн дуучин Энхболд рок-н-роллд их дуртай. 90-ээд оны дундуур Энхболдтой уулзаад дууныхаа үгийг сонирхуулахад “чи наад дуугаа надад өгчих” гэхээр нь “үгүй, үгүй би өөрөө л гаргана” гэж байсан юм (инээв).
- Цомгоо ээждээ зориулсан байна. Харин хэн нэг хүнд зориулж бичсэн дуу байдаг уу?
- “Бага тойрог” цомгийн “Мишээл” дуу тухайн нэг бүсгүйд зориулсан. “Дэлхийн нэгэн өглөө” дууг бас нэг бүсгүйд зориулж бичиж байлаа. Түүнээс гадна миний 50 гаруй дуунуудаас ч хэд хэдэн дуу бий.
- Ая зохиогч Б.Долгион таны цомгийг “янзын гоё urban хөгжим байна аа” гэсэн байна. Та өөрөө дуунуудаа хэрхэн тодорхойлох вэ?
- Тухайн үед зохиолын дуу ид гарч байлаа. Зохиолын дуучид өөрсдийн нутаг усаа магтан дуулж байв. Харин би хотод төрсөн хүүхэд болохоор Улаанбаатарынхаа гудамж, цэцэрлэгээ дуулъя гэж бодсон. Цомгийн “Яагаад” гээд дуу байгаа. “Уржигдар чамтай болзъё гэтэл чи болзоондоо ирсэнгүй” гэсэн утга агуулгатай дуу.
Ийм үгтэй дуу 1980-аад онд байгаагүй. “Битлз”-ийн ийм үгтэй дуу олон байгаа шүү дээ. Зүгээр энгийн үгтэй, үйл явдлыг хүүрнэсэн дуу зохиож үзье гээд зохиосон. Хэрэв тэр дууг 80-аад онд гаргасан бол хачин сонин юм болох байлаа.
Энэ хугацаанд “Lemons”, “A sound” гэх мэт олон шинэ хамтлаг гарсан байна. Уг нь ах нь цаг хугацаагаар түрүүлсэн юм (инээв). Даанч гаргаж чадаагүй. Гэхдээ би харамсдаггүй. Харин ч 2014 онд ийм стилийн цомог илүү содон, сайхан сонсогдоно.
- Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? Клип хийх үү?
- “Иржээ чи” дуундаа клип хийхээр зураглал хийгдсэн байгаа. Ойрын хугацаанд гарна. Одоогоор энд цомгоо зарим найз нөхөддөө бэлэглэсэн. Нөхөд маань сонсоод чин сэтгэлээсээ маш сайхан магтаалын үг хэлж байгаа. Нэг хүнээс гарсан дуунууд ямар нэг байдлаар хоорондоо адил төсөөтэй байдаг. Гэтэл цомогт маань уянгын, поп стиль, хөнгөхөн рок-н-ролл дуу ч бий. Их эрээвэр хураавар, олон янзын дуутай, эхнээс нь дуустал сонсоход уйдахгүй.
- Америкт тайзан дээр дуулах завшаан тохиолдож байв уу?
- Байлгүй яахав. Чикаго хотод Монгол-Америкийн нийгэмлэг гэж байдаг. Тэндээс зохион байгуулдаг шинэ жилийн ёолк, Мартын 8-ны үдэшлэг, баяр наадмын зэрэг ажиллагаанд уригдан оролцож байлаа. Мөн монгол, америк найз нөхдийнхөө хурим, төрсөн өдрийн, төгсөлтийн гээд баяр ёслолд олон удаа очиж ая дуугаа өргөсөн.
- Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ, америкт гэр бүлтэйгээ амьдарч байна уу?
- Анх 1999 оны хоёрдугаар сард Америкт ирснээс хойш Монгол руугаа нэг ч очоогүй байна. Долоон жилийн өмнө сайхан монгол бүсгүйтэй танилцаад гэр бүл болсон. Сониноос хоёр сар хагасын өмнө бид хөөрхөн хүүтэй болсон.
- Ямар сайхан мэдээ вэ? Баяр хүргэе танд!
- Баярлалаа. Америкт 1999 онд ирэхэд монголчууд цөөхөн байлаа. Ах эгч, хамаатан садан байхгүй, ганцаараа бор зүрхээрээ зүтгэсэн дээ. Англи хэл бараг мэдэхгүй. Одоо бол сайхан байр сууриа олчихсон байна.
Ер нь амьдрал зохиовол зөвхөн монгол бүсгүйтэйгээ сууна гэж бодож явтал тэр хүнтэйгээ долоон жилийн өмнө учирсан даа. Манай хадам аав ээж хоёр маань энд ирчихсэн бүх зүйл сайхан байна.
- Монголдоо ирэх төлөвлөгөө байгаа юу?
- Мэдээж, тэгэлгүй яахав. Гэхдээ хүүгээ жаахан томрохоор очих бодолтой байна. Бас хийж бүтээсэн зүйлтэй очмоор байна.
- Ярилцсан танд баярлалаа.
“Бага Тойрог” цомгийн веб хаяг www.bagatoirog.com – оос дуунуудын дээж сонсох, цомгийг хаагуур хэрхэн борлуулж байгаа мэдээллийг олж уншаарай.