Солонгосын хойгт дайн үүссэн тохиолдолд Өмнөд Солонгос зэвсэгт хүчнээ бүрэн удирдах эрхийг АНУ-д дамжуулан өгөх тохиролцоо хойшлогджээ.
АНУ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар Чак Хагел, Хан Мин Гу нар Вашингтон хотод улс орны аюулгүй байдлын талаар хэлэлцсэн уулзалтын дараа ийн шийдвэрт хүрсэн хэмээн Ёнхап агентлаг дамжууллаа.
Зэвсэгт хүчнээ бүрэн удирдах эрхийг хэзээ шилжүүлж өгөх хугацаа одоогоор тодорхойгүй. Ойролцоогоор 2020 оны дунд үед буюу Өмнөд Солонгос Умардын цөмийн зэвсэг, пуужингийн аюулыг эсэргүүцэх чадвартай болсон үед шилжүүлэн өгөх гэнэ.
Тус эрхийг хамгийн анх 2011 онд шилжүүлэхээр төлөвлөж байсан. Дараа нь Сөүлийн хүсэлтээр хугацааг 2015 он хүртэл хойшлуулсан байна.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин 639 мянган цэрэг, дайчидтай юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС