Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өргөтгөлийн барилгын ажил дуусч ашиглалтад орлоо.
Ингэснээр ая тухтай орчинд иргэдэд үйлчлэх, үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой юм.
Уг өргөтгөлийн байрыг 334 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр барьж дуусгажээ.
Барилгын өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболд, Т.Мөнх-Очир, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Бадрах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.Оюунчулуун болон бусад албаны хүмүүс, ажилтан албан хаагчид оролцлоо.
Тус хэлтсийн нэгдүгээр давхарт Нийгмийн даатгалын ТҮЦ машиныг шинээр ажиллуулж, иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын лавлагаа, нэрийн дансны үлдэгдэл шалгах, ажил олгогчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг түргэн шуурхай авах боломж бүрджээ.