Азийн наадмаар Монголын боксчин Н.Төгсцогтын өмнөх тоглолтод рингэд гарч, шүүгчийн маргаантай шийдвэрийн улмаас ялагдал хүлээсэн Сарита Дэвиг дэлхийн аваргад өрсөлдөх эрхгүй болжээ.
Тэрээр Азийн наадмын. медаль гардуулах ёслолын үеэр БНСУ-ын тамирчин охинд медалиа зүүж өгч, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Түүний дараахан AIBA болон Инчёны наадмын зохион байгуулах хороо тэмцээнийг үл хүндэтгэсэн тухай мэдэгдэл гаргасан.
Харин өнгөрсөн өдрүүдэд AIBA-ийн удирдах зөвлөл болон Ёс зүйн хороо хуралдан мэдэгдэл гаргасан байна.
Тэмцээнийг үл хүндэтгэсэн тамирчин С.Дэви, түүний дасгалжуулагч, “Инчён 2014” наадмын Энэтхэгийн багийн ахлагчид ёс зүйн хэрэг үүсгэжээ.
Ёс зүйн хэргийг шалгах шатанд яваа бөгөөд ямар нэгэн шийдвэр гартал боксын арга хэмжээнд оролцох эрхийг нь хасчээ. Ингэснээр ирэх сард зохиогдох дэлхийн аваргад оролцох эрхгүй болжээ.