Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 888 төслөөс хоёр тэрбум хүртэл төгрөгийн зээл хүссэн төслүүдийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх болсон юм. Эдгээр төслийн явц, хэрэгжилт ямар байгааг Ерөнхий сайд тодруулж, бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Энэ үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, “Экспорт дэмжих, импорт орлох төслийн хүрээнд долоон салбарын 89 төслийг 130.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүллээ. Төслүүд хэрэгжсэнээр 3244 хүн ажилтай болж, жилд дунджаар 21.4 тэрбум төгрөгийн экспорт, 574.7 тэрбум төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Барилга, хот байгуулалт, уул, уурхай, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн яамдын хэлэлцүүлгээр 2.0 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй 181 төслийн 2.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий төслүүдийг дэмжсэн” гэлээ.
Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтох, “Засгийн газрын энэ оны 176 дугаар тогтоол батлагдсанаар Чингис бондын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д байршуулан хөнгөлөлттэй зээл олгож байна. Өнөөдрийн байдлаар 284 аж ахуйн нэгжид 73.6 тэрбум төгрөг олгосноор 196 үйлдвэр өргөтгөж, 88 үйлдвэр шинээр байгуулагдлаа. Мөн 2700 гаруй хүн ажилтай болж, 1600 орчим ажлын байр хадгалагдлаа" гэсэн юм. Зээл авсан ААН-үүдийн үйл ажиллаганаас цухас дурдвал
- Импорт орлох, олон улсын стандартад нийцсэн ургамлын түүхий тосоор дотоодын зах зээлээ 100 хувь хангаж, улмаар экспортлох зорилготой “Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр” Хөгжлийн банкнаас 22.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Төслийн хэрэгжилт 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 11 сард ашиглалтад орно.
- Мөн өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх “Best shoes” үйлдвэрийн нээлт энэ сарын 31-нд болно.
- Ганжуулсан шил, шилэн багцын импорт орлох “Актив хийц” компани Чингэлтэй дүүргийн бизнес Инкубатор төвөөс гараагаа эхэлж, Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 7 сая, Хөгжлийн банкнаас сая 240 сая төгрөгийн зээл авчээ. Ирэх хавраас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлнэ.
Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн “Мөнхийн тун” үйлдвэр, цэвэр бохир усны хоолой үйлдвэрлэх “ЮНИКИ” компани, бэлэн хувцасны Exlusive зэрэг үйлдвэрийн удирдлагууд санал сэтгэгдлээ хэллээ. Бизнес эрхлэгчид Засгийн газраас санаачлан жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн Гааль, НӨАТ-ын татварт хөнгөлөлт үзүүлсэн шиг үйлдвэрлэлийн түүхий эдийн татварт анхаарахыг хүслээ.