Их хотын залууст мэдлэг боловсрол хамгаас чухал. Их хотыг бүрдүүлж, чимж, байгаа хүмүүс нь залуус байдаг. Монголын ирээдүй болсон залуус мэдлэгээрээ өрсөлдөж, боловсролоороо зиндаархах эрин үе айсуй. Нэг үеэ бодвол залуус спирт биш спорт сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа лекц сонсох, сонирхлоо хөгжүүлэхэд анхаарах зэргээр оюундаа хөрөнгө оруулан, өөрийгөө хөгжүүлж байна.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд МЗХ оюутан залуусыг “Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна. Лекцийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага” сэдвээр, “Монголын Ураг, Удам, Уламжлалын холбоо”-ны ерөнхий зохицуулагч Ж.Түвдэндорж “Монгол уламжлал” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцах юм байна.
Лекц 10-р сарын 29-нд 16:30 цагт МЗХ-ны залуус танхимд юм байна.