ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, ГХЭЗХАЯ хамтран “XXI зуун дахь энх тайван судлал ба Монгол улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн энэ хурал өнөөдөр өндөрлөжээ.
Уг эрдэм шинжилгээний хурал нь энх тайван судлалын асуудлаар Монгол улсад болж буй анхны хурал гэдгээрээ ач холбогдолтой юм байна. Хурлыг ЮНЕСКО-гийн 70 жилийн ой, "Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулжээ.
Энх тайвны судалгаа нь шинэ тутамд хурдтай хөгжиж байгаа олон улсын харилцааны судалгааны чухаг талбар. Олон улсын харилцааны орчин даяаршин, томоохон дайн мөргөлдөөнийг хязгаарлах болсон ч хямралын голомтууд оршсоор л байна. Энэ нөхцөлд хямралаас урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулахад энх тайвны судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.
Энэхүү олон улсын бага хурлаар олон улсын энх тайвны судалгааны өнөөгийн байдал, олон улсын энх тайвны үйлст НҮБ, ОУБ-ын гүйцэтгэж буй үүрэг, төлөв, ЗХА-д энх тайвны судалгааг хөгжүүлэхэд олон улсын төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж буй үүрэг, оролцоо хийгээд Монгол дахь энх тайвны судалгааны хөгжил, өнөөгийн байдлын талаар НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Япон, АНУ, Канад, БНСУ, БНХАУ, Монгол улсын судлаач эрдэмтэд илтгэл тавьлаа.