БНСУ-ын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг сурвалжилсан билээ.
Тэдгээрийн дотор албан ёсны эрхтэй дөрвөн гэрэл зурагчин багтсан юм.
Тодруулбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул нар Азийн наадмын эргэн тойронд болон ялалт, ялагдлын торгон агшинг гэрэл зургийн хальснаа буулгасан юм.
Тэгвэл дээрх гэрэл зурагчид Азийн наадамд хэрхэн ажилласнаа тайлагнаж, өөрсдийн санаачилгаар “Азийн наадмын шилдэг 100 агшин” нэртэй үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ.
Есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилсэн Азийн наадмын мэдээ мэдээллийг АЗИЙН НААДАМ 2014 цэснээ багцлан бид та бүхэнд хүргэсэн билээ. Үндэсний портал GoGo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг тивийн олимпийг Инчён хотоос шууд сурвалжлан хүргэсэн. Дээрх хугацаанд АЗИЙН НААДАМ 2014 цэсэнд нийт 200 шахам мэдээ мэдээлэл, ярилцлага хүргэжээ. Үүний зэрэгцээ медаль авсан тамирчдынхаа хөлс нь хатаагүй үеийн анхны сэтгэгдлүүдийг буулгасан видео болон тухайн агшны фото зургуудыг Үндэсний портал GoGo.mn сайт та бүхэнд шуурхай хүргэж ажилласан.
Дашрамд дурдахад Азийн наадмыг шууд сурвалжлан хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн гэрэл зурагчдадаа сайтынхаа өмнөөс баяр хүргье ээ.
Тус үзэсгэлэнд Монголын тамирчдын нийт 500 орчим ялалт, ялагдлын ховор агшин багтаж байна.
“Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд тав хоног үргэлжлэх тус танхимд спортод дуртай ард түмэн, их спортод сэтгэл зүрхээ өгсөн зүтгэлтнүүд, тамирчин, дасгалжуулагчид та бүхнийг уръя.