Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Үндэсний портал GoGo.mn сайтаас нийслэл хот Улаанбаатарынхаа сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхнийг та бүхэндээ хүргэх My UB цэсээ нээгээд байгаа билээ.
Энэхүү цэсээ хэдийгээр нийслэл хотын 375 жилийн ойд зориулан нээсэн ч, цаашид байнгын ажиллагаатай байх юм. Тиймээс та бүхэн нийслэлийнхээ магтууштай, бусдад дуулгамаар мэдээллээ хуваалцахыг хүсвэл news@mongolcontent.mn хаягт хандаж болно.
Улаанбаатарын иргэд өөрийн нийслэлээ хэрхэн дүгнэдэг, ирээдүйд ямар байгаасай гэж хүсдэгийг бид сонирхсон юм.
МУИС-ын ШУС-ын Европ судлалын тэнхимийн Орос хэлний багш Б.Дэмбэрэлмаа
-Улаанбаатар хот маань жил ирэх тусам өнгө зүсээ нэмж сайхан болж байгаа нь таалагддаг.
-Гудамжаар явж буй залуучууд гудамжинд битгий шүлсээ, хогоо хаяасай гэж хүсдэг. Түүнчлэн гудамжинд олон хогийн савтай болоосой гэж хүсдэг.
Зураач, УГЗ П.Цогзол:
-Дэлхийд олон улс орон байна. Тэд бүгд л нийслэлдээ дуртай байдаг. Би ч мөн адил. Аль ч үед Монгол хүн нийслэлдээ хайртай байдаг. Хоёрт нь хүн төрсөн нутагтаа хайртай. Сайхан, тайван болоосой гэж хүсдэг.
-Манай хот харьцангуй тайван шүү дээ.
-Тийм үү? Яагаад?
-Дайн мөргөлдөөн, жагсаал цуглаан болооод байгаа юм алга.
-Хотыг магтах юм зөндөө бий. Би 1933 онд төрсөн, Дорнод талын хүн. 1943 онд Улаанбаатарт орж ирсэн. Дунд нь 5 жил гадаадад сурсан. Бусад цагт нь хотдоо л байсан. Анх хотод орж ирээд Нэгдүгээр 10 жилийн байшинг хараад ямар өндөр юм бэ гэж гайхаад, дөрвөн давхарт нь гараад толгой эргэж байлаа. Засгийн газрын ордон гэж хоёр давхар байшин байлаа шүү дээ. Үүнээс өөр давхар байр байгаагүй. Үүнтэй харьцуулахад хот маань сайхан болж байнаа. Улсын маань нийслэл Улаанбаатар урт насалж, удаан жаргасай гэж хэлье.
-Та Улаанбаатар хотоо ямар болоосой гэж хүсдэг вэ?
-Энэ хонхор дотроо яасан их шавааралддаг юм бэ дээ. Ердөө л энэ.
Оёдолчин П.Мөнхсаруул
-Улаанбаатар залуу үеийнхэн ихтэй хот. Нэг үгээр “залуу” нийслэл юм. Сүүлийн жилүүдэд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн нэмэгдэж байгаа нь их таалагдаж байна.
-Улаанбаатар хотоо хүн амьдрахад таатай нөхцөл бүрдсэн, цэвэр агаартай, тайван амгалан байгаасай гэж хүсдэг.
Барилгачин М.Жаргалсайхан
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Нийслэлд ирээд жил болж байна. Барилгачин хүний хувьд хэлэхэд манай хотод өндөр барилга байшин баригдаж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна. Улаанбаатар хотын иргэд нэг үеэ бодвол соёлтой, цэвэрч, хотоо гэсэн сэтгэлтэй болж.
-Байшин барилга бүтээн босгохын зэрэгцээ хот төлөвлөлтийн асуудалд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Гар урлаач Ж.Оюунбат
-Сүүлийн жилүүдэд зам, дэд бүтэц сайжирч байгаа нь их таалагдаж байна. Мөн нийслэлийн иргэд соёлтой болж, наад зах нь бүгд гарцаар гардаг болсон. Улаанбаатар хотдоо эгч нь сэтгэл их өөдрөг байдаг юм.
-Хөгжингүй орнуудтай эн зэрэгцэх сайхан хот болоосой гэж хүсдэг дээ. Хурдхан л метротой болоосой.
Б.Гэрэлт-Од, Э.Булган, хүү Г.Төгөлдөр
- Б.Г: Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Нийслэлд анх ирсэн цагийг бодвол сүүлийн хоёр, гурван жил хот маань гоё болж байгаа. Чөлөөт цагаараа гэр бүлээрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох дуртай. Хүү маань хоёр нас долоон сартай болохоор аль болох салхинд гарч хотоос зайдуу гарахыг хүсдэг. Манайх нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Тийм болохоор цаашид дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, гэр бүлээрээ амрах зугаалах газар олон болоосой гэж хүсч байна.
- Э.Б: Миний хувьд С.Янжмаагийн нэрэмжит 19 дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг. Нийслэл хотоо цаашид Япон, Солонгосын хотууд шиг өргөжин тэлэх байх гэж найдаж явдаг. Улаанбаатар маань нэг үеэ бодоход хоггүй, цэвэрхэн, барилга байгууламжууд өнгө төрх сайтай байх болсон. Одоо дэд бүтцээ шийдээд Налайх, Багануур луу аль болох тэлэх хэрэгтэй.
Оюутан Э.Мандалмаа
- Сүүлийн жилүүдэд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд Улаанбаатар хотыг минь улам сайхан болгож байна.
- Улаанбаатар хотоо тэлж, өргөжүүлвэл сайхан байна.
Н.Номингэрэл 4-р ангийн сурагч
-Улаанбаатар хотынхоо юунд нь хамгийн их дуртай вэ?
-Зайсан толгойд нь дуртай.
-Яагаад?
-Гарахаар хот бүхэлдээ харагдаад гоё байдаг.
-Тэгвэл юуг нь гоё болгох сон гэж боддог вэ?
-Хоггүй байвал гоё.
-Чи хог тарьдаг уу?
-Үгүй, би халаасандаа хийчихдэг.
Чингэлтэйд дүүргийн ТҮК-ийн ажилтан Д.Нарантуяа
-Та хотынхоо юунд нь дуртай вэ?
-Улаанбаатар хотын ногоон байгууламж сүүлийн үед их сайхан болж байгаа.
-Тэгвэл юуг нь сайжруулах сан гэж хүсдэг вэ?
-Хүмүүс хог тарьдаггүй болчихвол сайхан л байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Х.Баялагмаа
-Та Улаанбаатар хотынхоо юунд дуртай вэ?
-Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд өнгө засаж байна. Хотын иргэд хүүхэд, залуус бүгд мэдээллийн технологийн хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэх алхах, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдлээ.
-Улаанбаатар хотыг ямар болоосой гэж бодож байна вэ?
-XXI зуунд амьдарч байгаа бид Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт өгүүлдэг харанхуй бүдүүлэг хэвээрээ байх шиг санагддаг. Хүмүүс хогоо гудамжинд хаядаггүй, нус цэрээ хаа хамаагүй хаядаггүй болоосой. Хүн бүр амьдарч буй орчноо хоггүй цэвэр цэмцгэр байлгавал сайхан байна. Нэг хэсэг нийтийн хогийн сав дүүрчихдэг байсан бол одоо ТҮК-ийнхан хогоо маш сайн авдаг болсон байна лээ.