Улсын эмнэлгүүд удахгүй “живнэ”, эмч нар нь туршлагагүй, цалин хөлс муутай, дарга нар нь чадваргүй тул эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхлөө, сөхөрлөө гэж ярих нь бий. Тэгвэл ийм яриа гаргахад зарим эмч, бүр тодруулбал хувьдаа эмнэлэгтэй “хувьсгалын” эмч нар нэлээд хувь нэмэр болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Эмч нарыг улсын эмнэлгээ сонго, эсвэл хувийн эмнэлэгтээ ажилла гэх нь өнөөгийн нөхцөлд боломжгүй. Тэднийг давхар ажиллахыг 100 хувь хориглочихвол улсын эмнэлгүүдээ хаяад явчих чадвартай эмч нар олон байна.
Эрүүл мэндийн байгууллага толгойлж яваад багагүй хөлжсөн дарга нар, хувьдаа эмнэлэг байгуулан, овоо хэдэн юм халаасалж суугаа эмч олон байдаг аж. Дарга нараасаа эхлээд эмч, мэргэжилтнүүд нь хүртэл хувьдаа эмнэлэг, эмийн сан, сувилалтай, басхүү улсын эмнэлгийг өөрийнх мэт увайгүй аашилж, ашиг хонжоо олж байсан хэсэг бүлэг хүнийг холбогдох байгууллагууд илрүүлээд буй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “Гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллаж буй дадлага, туршлагатай мэргэжлийн эмч нар улс болон хувийн эмнэлгүүдэд давхар ажиллах нь түгээмэл байгаагаас тусламж, үйлчилгээний чанар болон ёс зүйн зөрчлүүд гарахад нөлөөлж байна. Улмаар улсын эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хүн хүч, эм, ороох, боох материал зэрэг эмнэлгийн хэрэгслийг ашиглан, улсын төвсийн мөнгийг хувьдаа завших асуудал даамжрах болсон” гэдгийг хэлж байгаа юм.
Улсын эмнэлгийн эмч нар хувьдаа эмнэлэгтэй, мөн өөр эмнэлэгт ажиллах нь хуулиар хориотой ч, тодорхой заалтад үндэслэн давхар хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг юм байна. Улсынхад солгой, өөрийнхөд баруун гараараа ажилладаг эмч нарын асуудлыг Авлигатай тэмцэх газар болон Эрүүл мэндийн яам цэгцлэх гэсэн ч одоо хэр нь дорвитой ажил хийгээгүй л байна.
Эмч нарын ажлын цаг 08.00-16.00 цаг байдаг. Улсын ажлыг цалгардуулахгүйгээр хувиараа хөдөлмөр эрхлэх нь тэдний эрх. Гэвч эмч нар хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, ажлын цагаа гүйцээлгүй, хувийн эмнэлэг рүүгээ гүйдэг, өвчтөнүүдээ өөрийн эмнэлэгт зуучилдаг, албаддаг байдал нь тэднийг “давхар дээл”-ээ тайлахад хүргэж байгаа.
Өвчтөнөө үзэх, эмчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зардал чирэгдэлгүй хүргэх нь эмчийн үүрэг. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тангараг өргөж, улсын төсвөөс цалинждаг эмч нар хувийн ашиг сонирхолгүй байх ёстойг хатуу хуульчилсныг тэд мартсан бололтой. Иргэд эмч нараа “Алтан гартай, цагаан нөмрөгтэй элч” хэмээн итгэн, сайшааж суухад нуруу руу нь хүйтэн ус цацаж боломгүй.
Өвчтөнийхөө төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах ёстой цагаан нөмрөгтнүүд орчин үед хоёрдмол сэтгэлтэй болсныг холбогдох байгууллагынхны судалгаа нотолж буй. Эрүүл мэндийн салбарыг бизнесийн талбар болгож буй зарим эмнэлгийн дарга, их эмч нарын асуудал ч хөндөгдөж эхэлсэн. Эмнэлгийн дарга нар хувьдаа эм ханган нийлүүлэх төвтэй, эм гаднаас оруулж ирж давхар ашиг олж байгаа гэх гомдол Эрүүл мэндийн сайдад ирсэн удаатай.
Саяхан МХЕГ-ынхны явуулсан шалгалтаар Гэмтлийн эмнэлгийн эмч нар улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор хувьдаа компани байгуулсан нь илэрчээ. Үүний дараа тэд өөр хүний нэр дээр компаниа шилжүүлэн, чанарын баталгаагүй хэрэгсэл оруулж ирэн, хагалгаанд ашиглаж байжээ.
Эмнэлэг нь нооройж, өвчтөнүүд нь эмчилгээгээ хүлээх зуур эмнэлгийн дарга нь хагартлаа баяжин, эмч нар нь хувьдаа эмнэлэг байгуулан хөлжиж суугааг мэдэх хүн тун цөөн.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Гэмтлийн эмнэлэгт үе, түнхний хагалгаа хийх өрсөлдөөн болох гээд байна уу гэлтэй. Нэг өрөөнд 4600, нөгөөд нь 3600 ам.доллараар энэ хагалгааг хийж байна. Ингэхдээ эмч нар хувийн аппаратаа ашиглан, нэг өрөөнд 5-6-уул хамтран хийдэг юм билээ. Мөн хиймэл үе гаднаас нийлүүлэн, гурван шүүгээнд хадгалсан байсан. Тэд 2013 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 3 хүртэл 357 хүнд түнх болон өвдөгний үе солих хагалгаа хийсэн. Гэмтлээс болоод 129 хүн түнхний үе солиулсан бол өвчний улмаас 228 хүн ийм хагалгаа хийлгэсэн байсан” гэж ярьсан юм.
Тэгвэл улсын хэмжээнд III шатлалын тусламж, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг цөөхөн эмнэлгийн нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Хот, хөдөөгийн иргэдийн хөл тасардаггүй тус эмнэлгийг “Нарантуул” зах шиг хэмээн нэрийдэх нь бий. Ачаалал нь ч хэрээс хэтэрсэн. 13А маягт арайхийн авчирч, шинжилгээ өгөх гэж дугаарлан, дор хаяж долоо хононо. Эмчлүүлэх гэхээр ор хүлээнэ. Зарим нь “Нас хүрэхгүй нь” гээд аргаа баран, хувийн эмнэлэг бараадах нь энүүхэнд.
Улсын эмнэлгүүдээр амьжиргааны түвшин дунд, түүнээс доогуур амьдралтай хүмүүс үйлчлүүлдэг нь нууц биш. Эмнэлэг нь нооройж, өвчтөнүүд нь эмчилгээгээ хүлээх зуур эмнэлгийн дарга нь хагартлаа баяжин, эмч нар нь хувьдаа эмнэлэг байгуулан хөлжиж суугааг мэдэх хүн тун цөөн. Улсын эмнэлгүүдийн эмч нарыг цайны цагаас хойш өвчтөн үздэггүйг бүгд л мэднэ. Гэхдээ нийтээрээ тийм биш гэдгийг энд хэлэх нь зүйтэй.
Нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байгаад хэсэг завсарлаад, буцаад суудалдаа заларсан Б.Бямбадорж “Эрин” гэх хувийн эмнэлэгтэй. 2005 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ариутгалын тасгаас автоклав болон бусад тоног төхөөрөмж алдагдсан байсныг Б.Бямбадорж даргын хувийн эмнэлгээс олсон гэх баримт бий. 2010 онд тус эмнэлгийн хуучин барилгыг нураахад гарсан барилгын шевелер, төмөр, мод, вакуум цонх болон бусад хэрэглэж болохуйц материалыг маш хямд өртгөөр үнэлж, заримыг нь үнэгүй авч, өөрийн эмнэлгээ өргөтгөсөн ч гэдэг.
Эмч нарыг хүртэл Сэргэлэн сум руу томилолтоор явуулж, малдаа урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг гэсэн. Иргэд улсын эмнэлгээсээ тусламж, үйлчилгээ авч чадалгүй буцаж байхад хэдэн малаа өвчтөнөөсөө ч дээгүүр тавих нь эмч хүний ёс зүйд хэр нийцэх бол.
Тус эмнэлэгт ажилладаг 40-өөд эмч хувьдаа эмнэлэгтэйг хамт ажилладаг нөхөд нь батлан ярьдаг. “Эмч нар олны жишгийг даган сайхан амьдрахын төлөө эмнэлэг байгуулсан хэрэг. Олонх нь бөөр, мэдрэлийн эмнэлэгтэй. Зарим нь хэцүү байгаагаа учирладаг л юм. Хувийн эрх ашгаа илүүд үзэх нь бий. Эмнэлгийн тоног төхөөрөмжөө өмчлөн, хувийн эмнэлэгтээ аваачсан тохиолдол ч гарсан. Сувилагч нарыг ажиллуулах, оюутнуудаар үзлэг хийлгэх нь энүүхэнд. Манай эмч нар мөнгөний төлөө мэргэжлээ худалдах болсныг үгүйсгэх аргагүй. Харин ч манай эмнэлэг бусадтай харьцуулахад гайгүй. Өвчтөнүүд мэднэ дээ” гэж нэгэн эх сурвалж хэлсэн юм.
ГССҮТ-ийн эргэн тойронд эмч нарынх нь хувийн эмнэлгүүд дүүрэн. Гэмтлийн эмнэлэгт өдөрт 200-300 хүн ирдэг. Тэднийг “Манай компьютер муу, тийшээ яв” гэнэ. Явуулсан эмч нартаа хувь өгдөг. Хувийн эмнэлэг рүүгээ явуулахын тулд СТ аппаратыг гацаах, эвдэх, горимыг нь алдагдуулах зэрэг зүй бус үйлдлүүд ч гаргадаг” гэж тус эмнэлгийн зарим эмч нар ярьсан юм.
Улсын эмнэлгүүд болон дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, их эмч, тасгийн эрхлэгч нарын олонх нь хувьдаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилалтай нь шалгалтаар батлагдсан. Ж.Амарсанаа “Интерферон Альфа” хэмээх эмнэлэг, “Хаппи Веритас” нэртэй элэгний лабораторитой гээд салбарын дэд сайдаасаа авахуулаад улсын төсвөөс цалинждаг 370 гаруй эмч “давхар дээл”-тэй. Тэдний 60 орчим нь удирдах албан тушаалтай гэж байгаа.
Орон нутагт саяхан эмч нарыг төр, хувийн хэвшилд давхар ажиллахыг хориглосон тогтоол гаргасан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймгийнхаа “давхар дээлтэй” эмч нарыг илрүүлж, хариу арга хэмжээ авсан нь энэ. Тус аймгийн эмч нарын 25 хувь нь давхар ажил эрхэлдэг, хувьдаа эмнэлэгтэй байжээ. Түүнээс гадна Увсад 21, Дархан- Уулд 21, Төв аймагт 20 эмч давхар ажилтай гэнэ.
“500 мянган төгрөгийн цалинтай эмч нарын нэг хөл нь эмнэлэгт, нөгөө нь шоронд байдаг. Монголд маш бага мөнгөөр хүний амийг үнэлдэг гэж хэлж болно. Хэдийгээр тангараг өргөсөн эмч гэх боловч хүн л юм хойно амьдралаа дээшлүүлэх, ар гэрээ авч явахад нь мөнгө хэрэгтэй шүү дээ. Харин энэ асуудлыг тодорхой болгоод, хуулиар зохицуулах л хэрэгтэй” гэж учир мэддэг эмч нар ярьж байсан юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас энэ талаар тодруулахад “Эмч нарыг улсын эмнэлгээ сонго, эсвэл хувийн эмнэлэгтээ ажилла гэх нь өнөөгийн нөхцөлд боломжгүй. Тэднийг давхар ажиллахыг 100 хувь хориглочихвол улсын эмнэлгүүдээ хаяад явчих чадвартай эмч нар олон байна. Тиймээс одоохондоо хатуу шийдвэр гаргалгүй, уян хатан хандаж байгаа. Миний бодлоор тэдэнд боломжийг нь нээх байр суурьтай байна.
Хамгийн гол нь тухайн эмч улсад хэд, хувийн эмнэлэгтээ хэдэн цаг ажиллах, цалингаа яаж авах зэргийг нь тодорхой журам гаргаад, шийдчих хэрэгтэй. Мэдээж хоёр талд ажиллаж байгаа тохиолдолд улсаас 100 хувь цалин өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, эмч нар улсын болон өөрийн гэсэн заагийг сайн мэдэх учиртай” гэлээ.
Дэд сайд ийм байр суурьтай байгаа ч эмч нарын “давхар дээл”-ийг тайлах нь шалдаа буугаад буй эрүүл мэндийн салбарыг өндийлгөхөд томоохон ахиц авчирна. Ингэхдээ эмч нараа эдийн засгийн хөшүүргээр авч үлдэх нь зүйтэй болов уу.
О.Бат-Ундрах