Токиогийн их сургуулийн эрдэмтдийн баг “Nature Geoscience” сэтгүүлд судлагааны ажлынхаа дүнг нийтэлжээ. Хойд мөсөн далайн мөс эрчимтэй хайлсны үр дүнд Евразийн тивд хүйтэн хахир өвөл байнга нүүрлэх болсон хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.
Энэ нь агаарын урсгал өөрчлөгдсөнтэй холбоотой. Орос, Монгол, Казахстан болон Төв Азийн олон оронд хүйтэн өвлийн давтамж ойртсон байна. 2004 оноос 2013 оны хооронд өвлийн агаарын хэм бараг хоёр дахин буурсан байгаа юм.
Эрдэмтэд Баренцэвын болон бусад тэнгисийн мөсний талбайд судалгаа хийхдээ агаарын хөдөлгөөнийг хэмжиж үзсэн аж. Мөсний талбай хэдий чинээ их байна хахир өвөл болох магадлал 6.2 хувьтай тэнцдэг, харин энэ талбай буурмагц 14.4 болтлоо өсдөг байна. Мөсөн бүрхүүл багадсан нөхцөлд агаарын урсгал цагийн зүний дагуу эргэлдэж хүйтэн агаар тив рүү саадгүй ордог аж.
Баренцевын тэнгисийн мөс буурах тохиолдолд Японд хүртэл хахир өвөл нүүрлэх болно хэмээн Японы шинжлэх ухаан, далайн гүний судалгааны технологийн агентлагаас анхааруулжээ.
Эх сурвалж: Mainichi