НҮБ-ын хүний хөгжлийн индекс дээр тулгуурлан амьдрахад тохиромжтой 10 орныг нэрлэжээ. Эдгээр орнуудыг шалгаруулахдаа эрүүл, урт удаан наслалт, мэдлэг, боловсролын түвшин, амьдралын стандарт өндөр байх зэрэг шаардлага тавьсан аж.
Энэ индексээр Норвеги тэргүүлэх байр эзэлсэн бөгөөд хүний хөгжлийн индекс 0,944, нэг хүнд ногдох ДНБ бараг 64 мянган ам.доллар, наслалт 81,5 жил байдаг аж. Тус улсын хүн ам нь таван саяд хүрдэг бөгөөд эдийн засаг нь үнэхээр өндөр хөгжилтэй. Норвегийн настай хүн бүр тэтгэвэр авдаг, эрүүл мэндийн салбар нь сайн гэх мэтийн олон сайн үзүүлэлттэй орны нэг.
ТОП-10-ын жагсаалтанд орсон Швейцарь, Австрали, Сингапур зэрэг орнуудад хүн ам нь 82 хүртэл наслалттай. Хөгжингүй орны иргэд нь 12 жилийг сургуульд дунд боловсрол эзэмшихэд зарцуулдаг, харин 25-аас дээш насны хүмүүс боловсролоо цаашид үргэлжлүүлэн эзэмшдэг аж.
Энэхүү жагсаалтанд дийлэнхдээ Европын орнууд орсон бөгөөд хүн амын орлого нь ч их өндөр байдаг аж. Жишээ нь Дани улс энэ жагсаалтын 10-рт бичигдэж, нэг хүнд ногдох ДНБ 42880 ам.доллартай тэнцдэг байна. Тус улсын иргэд хамгийн өндөр татвар төлдөг боловч Засгийн газар нь эрүүл мэнд, боловсролд ихээхэн хөрөнгө оруулдаг гэнэ.
Азиас шалгарсан цорын ганц орон бол Сингапур бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 72371 ам.доллартай тэнцэнэ. Амьдрахад хамгийн тохиромжтой улсаар тодроод буй. Тус улсад хүн амын дундах нас баралт бага, дэлхийн баян орны нэг.
Эх сурвалж: Вести