Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам баталсан юм.
Тус журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Өнөөдөр Нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаа. Хэрэв та энэ талаарх мэдээллийг мэдэхгүй бол дахин хүргэхээр шийдлээ.
Дээрх тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй. Харин орон нутгийн тээврийн хэрэгслээс журамд заасны дагуу тодорхой хэмжээний хураамж авна гэж заасан.
Тодруулбал, суудлын тэрэг болон 3.5 тонн хүртэл жинтэй хоёр голтой тээврийн хэрэгсэл товчоогоор өнгөрөхдөө 1000 төгрөг, 3.5-18 тонн хүртэл жинтэй ачааны автомашин 2000 төгрөг, 18-24 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл 3000 төгрөг, 24-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн төлбөр төлөх юм.
ДК, болон Олон улсын дугаартай тээврийн хэрэгсэлд энэ журам үйлчлэхгүй.