Эдийн засгийн өсөлтөөрөө 17.3 хувьд хүрч дэлхийд гайхуулж асан Монгол Улсын энэ үзүүлэлт хоёр жилийн дараа навс унаж, 2014 оны гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарах таамаглалыг Дэлхийн банкнаас гаргалаа. 6.3 хувь гэдэг дэлхий нийтийн хөгжлийн хурдыг гүйцэх учиртай манай улсын хувьд сажлах мэт үзүүлэлт боловч үнэндээ хөгжлөөрөө түүчээлж буй зарим орны хувьд мөрөөдлийн тоо билээ.
Манай урд хөрш БНХАУ эдийн засгийн өсөлтөө 7.5 байхаар тодорхойлсон ч зорилтдоо хүрэх магадлал бараг үгүй аж. Харин дэлхийн гурав дахь том эдийн засаг Япон улсын тухайд 0.5 хувийн өсөлтийг төлөвлөжээ. Гэтэл манай улс зургаан хувийн өсөлтөө чамлаж суугаа. Чамлах ч шалтгаан байна. Япончууд хийх ажлаа хийчихсэн, ханасан эдийн засагтай. Бидний хувьд хөгжилд хүрэхийн тулд хийх ажил их, хурдаа нэмэх шаардлага их бий. Зургаан хувийн өсөлтөөр зорьсондоо хүрэхэд амаргүй. Гэхдээ үүнээс дордохгүй тогтвортой өсөлт нэн чухал байна.
Энэ үед УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар аравдугаар сарын 1-нд 2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч шинэ бүтэцтэйгээ уялдуулахаар болж эргүүлэн татсан. 13 яамтай Засгийн газрын шинэ бүтцэд нийцүүлсэн төсвөө Ерөнхий сайд энэ сарын 16-нд дахин өргөн мэдүүлэв. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ирэх онд 7.1 их наяд, зардал 7.6 их наяд төгрөг, алдагдал 478.4 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ.
Төсвийн алдагдлыг ирэх онд 478.4 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь энэ оны гүйцэтгэлтэй харьцуулахад өөдрөг төсөөлөл. "Аравдугаар сарын байдлаар төсвийн алдагдал бараг 800 тэрбум төгрөгт хүрсэн гэж УИХ-ын хэд хэдэн гишүүн шүүмжилж байгаа дуулсан. Орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа энэ үед он дуусахад алдагдал 1 их наяд төгрөгт хүрвэл гайхах хэрэггүй.
Гурван яам татан буулгаснаар төсвийг өмнө нь өргөн мэдүүлснээс 1.3 тэрбум төгрөгөөр сайжруулсан хэмээн Ерөнхий сайд сайшаал дагуулав. Төсвийн хөрөнгөөр ирэх онд хийх болон хийхгүй ажлуудаас чухлыг нь дурдвал:
- Хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн өгнө.
- Оюутны тэтгэлгийг сурлагын амжилтаар эрэмбэлэн олгоно. Голч оноо нь 2 ба түүнээс доош дүнтэй оюутан ирэх оноос эхлэн тэтгэлэг авах боломжгүй.
- Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өнгөрсөн жилийнхээс 2.5 дахин нэмнэ. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2.5 дахин нэмнэ хэмээн анх мэдээлж байсан ч үүнд төсөвлөсөн 500 тэрбум төгрөг нь 30 хувиар нэмэх хэмжээний хөрөнгө оруулалт гэсэн тооцоог сөрөг хүчнийхэн хийлээ. Дараа нь Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг ажлын онцлог, бүтээмж, ачааллыг харгалзан зарлалгүй нэмнэ гэж залруулав.
- Өмнө эхлүүлсэн сургууль, цэцэрлэг, сумын соёлын төв зэрэг хуучин барилгын ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
- Шинээр нэг ч сургууль, цэцэрлэг барихгүй.
- Татвар нэмэхгүй.
- Ширээ, сандал ширээ авахгүй гэх мэтээр үргэлжилнэ.
Монгол Улс эдийн засгийн хямралтай нэгэнтээ нүүр тулсныг Монголбанкны Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн. Бид өмнө нь хямарч л байсан, хямралыг богино хугацаанд давсан. Гэхдээ энэ удаагийнх өмнөхөөс хавьгүй илүү хор хохиролтой, тогтмолжих хандлагатай хямрал аж. Гадаадын хөрөнгө оруулалт 2012-2013 онд 2.3 тэрбум доллараар буусан энэ онд дээрхээс мөн 2.3 дахин хуваагдлаа.
Ирэх оны төсөвт төрийн гурван өндөрлөгийн бүтцээс бусад байгууллагын гадаад, дотоод томилолтын зардлыг 50 хувиар, төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зардлыг 15 хувь бууруулсан. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн албан хаагчдын хоол унд, эм тариатай холбоотой зардалд хүрээгүй аж.
Хөрөнгө оруулалт 60 гаруй хувиар буурсан, ам.долларын ханш огцом өссөн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөн, ард түмний амьдрал доройтсон таагүй нөхцөлд ирэх онд зарцуулах төсвөө хуваарилж байна. Хямралын үед төсвийн хэмнэлт хийхээс өөр сонголт үгүйг хэн хүнгүй хэлж байна.
“2015 оны төсвийн урсгал зардлын төсвийг тооцохдоо 2014 оны түвшнийг барьсан. Төрийн гурван өндөрлөгийн бүтцээс бусад байгууллагын гадаад, дотоод томилолтын зардлыг 50 хувиар, төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зардлыг 15 хувь бууруулсан. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн албан хаагчдын хоол унд, эм тариатай холбоотой зардалд хүрээгүй” гэж хэрхэн хэмнэлт хийснээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тайлбарлана лээ. Гэхдээ дээрх хэмнэлтийн төсөвт эзлэх хувь даанч бага аж.
Бүсээ чангалсан төсөв оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон ч санасанд хүрсэнгүй хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсвийн зардлыг сайд тус бүрт 50 хувиар бууруулах ёстой. Эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой” хэмээн үзэж, энэ саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ гэв.
Төсвийг хэт танах нь эдийн засагт ээлтэй бодлого биш ч хөрөнгө оруулалт хомс үед үүнээс сайн сонголт үгүй болж байна. Тиймээс ирэх оны төсөвт энэ санаа тусгалаа олж шинээр нэг ч барилгын шав тавихгүй хэмээн онцлон тэмдэглэж байгаа. Харин нэгэнт эхэлсэн “царцаасан” хэмээх тодотголтой болсон сургууль, цэцэрлэг, соёлын төвийн зориулалттай барилгуудыг үргэлжлүүлэхэд “багахан” хэмжээний санхүүжилт тусгахаар боллоо. Ирэх оны төсөвт дутуу барилгуудынхаа алийг нь эхэлж гүйцээх эрхийг орон нутгийн удирдлагуудад өгнө гэж байгаа. Аймаг, сумдад сургууль цэцэрлэг барих асуудлыг Улаанбаатарт ярьдгийг ирэх оноос эхлэн болиулах тухай Ерөнхий сайд хэлж байгаа ч энэ асуудал одоохондоо шийдэгдээгүй байна.
Ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Гэтэл Ерөнхий сайдыг албан тушаалаас нь огцруулах, эсэх асуудлыг шийдэх, сайдгүй дөрвөн яам "эзэнтэй" болгох зэрэг асуудлыг төсөв хэлэлцэхээс өмнө шийдэх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд хэлж байгаа. Төсөв батлахын тулд УИХ-д хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед ирэх онд зарцуулах төсвөө хямралын "тун"-д тохируулан батлах хэрэгтэй болж байна.