Уншигчдын сайн танил болсон орчуулагч Н.Пүрэвдагва “Найруулах зүйн ухаан-XX зуунд” цуврал бүтээл гаргаж байна. Цувралын эхнийх болох Б.Е.Захава “Жүжигчин хийгээд найруулагчийн уран чадвар”, В.Э.Мейерхольд “Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа” зэрэг ном уншигчдын гар дээр хэдийнэ очсон.
Түүнээс гадна манай сонины уншигчид Н.Пүрэвдагва хэмээх эрхмийн бичиж нийтлүүлдэг замын тэмдэглэл, улстөр нийгмийн амьдралын талаар бичсэн тойм нийтлэлээр нь сайн мэдэх байх. Түүний орчуулсан Питер Брук “Хоосон орон зай” ном хэвлэлтээс гарчээ. Номын баяраа маргааш Театрын музейд хийх гэж буй орчуулагч Норовын Пүрэвдагвыг “Соён гэгээрлийн цуврал” буландаа урьж ярилцлаа.
-Таны орчуулсан В.Э.Мейерхольд, Питер Брук хоёрын номыг уншиж байхад тайзны уран бүтээлийн найруулга зүйтэй холбоотой олон сонин зүйлсийг хэлсэн байх юм. Бас хэн нэгнийхээ санааг харилцан нөхсөн зүйл ч их бололтой. Энэ хоёр онолчийг насны хувьд аваад үзсэн ч Мейерхольд түрүү үеийн хүн юм байна. Орчуулагчийн хувьд та ямар бодолтой байна вэ?
-Тун соргог харсан байна. Гэхдээ би найруулагч биш энгийн орчуулагч гэдгийг санаарай. Хариулах гээд үзье. Хоорондоо гуч гаруй насны зөрөөтэй, нэг нь XIX, нөгөөх нь XX зуунд мэндэлсэн улс шүү дээ. Энэ хоёр эрхмийн бүтээл туурвилыг харж байхад манайхны хэлдгээр хоорондоо хүйн холбоотой юм байна гэх бодол төрсөн.
В.Э.Мейерхольдийн шавь нь гэгддэг их олон хүн байдаг. Тэдний нэг нь манайхан киноны гэдэг Сергей Эйзенштейн. Энэ хүн бол Чарли Чаплины үеийн дуугүй кино дуутай болох зааган дээр тодорсон уран бүтээлч. Энэ шавьтайгаа холбоотой бололтой В.Э.Мейерхольд “Тайзны уран бүтээлийн бодлогыг тодорхойлогч гол хүн яах аргагүй найруулагч. Харин яваандаа хүчтэй өрсөлдөгч болох хүн бол тайзны зураач бололтой” гэж хэлсэн байдаг.
Эйзенштейн бол зураач байж. Найруулагч гэдэг нэг бие хүн хэрнээ нэг хэсэг хүмүүсийг холбон хэлхэж байдаг мэргэжилтэн. Уриалахыг уриалж, дуудахыг дуудаж, урихыг урин чиглүүлдэг, хэрэгтэй бол тулган шаарддаг диктатор юм байна. Ямар цаг үед хэнээр, ямар зохиол бичүүлэхээ ч мэддэг байх ёстой юм байна гэх бодол төрсөн. Маяковский хэмээх эрхэм хэн болохыг бид ерөнхий боловсролын сургуульд үзэж байсан хичээлээсээ яруу найрагч гэж мэддэг. Би л лав тэрнээс хэтэрсэн ойлголтгүй байсан.
Зохиолчид олон байдаг ч тэдний дундаас жүжгийн зохиолчоо олж харна гэдэг найруулагч хүний нэг чухал тал бололтой.
Гэтэл В.Э.Мейерхольд түүнийг урьж Орос оронд хувьсгал гарч, улмаар олон жил үргэлжилсэн иргэний дайн дэгдэж, өлсгөлөн гуйланчлалд улс орон, хүн ард энэлэн шаналж байхад энэ л хүний цоглог, шулуун шударга бичлэг хэрэгтэй хэмээн үзэж жүжиг бичих ажилд татан оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл найруулагч хүн тухайн цаг үеэ, нийгэм олны сэтгэл зүйг нарийн тооцож бүтээл туурвил хийдэг, хийхийг бусад уран бүтээлчээс шаарддаг нийгмийн зүтгэлтэн юм байна гэж өөрийн эрхгүй санагдах болсон.
Энэ хоёр их авъяастны нэг нь бичиж, нөгөө нь найруулан тавьсан хэд хэдэн жүжгийн талаар судлаачид өнөө хэр шагшин магтдаг юм билээ. Харамсалтай нь энэ хоёр улстөржин хийрхсэн цаг үеийн шуурганд өртсөн улс л даа. Зохиолчид олон байдаг ч тэдний дундаас жүжгийн зохиолчоо олж харна гэдэг найруулагч хүний нэг чухал тал бололтой. Зохиолоо олчихвол хөгжмөө, зураачаа, жүжигчдээ олно. “Эмнэлэгт алуурчин хэрэггүйтэй адил театрт хөгжим ойлгодоггүй найруулагч хэрэггүй” гэж Мейерхольд хэлсэн байдаг юм билээ.
Эндээс үзвэл найруулагч хүн хамгийн эхэнд хөгжим ойлгох ёстой. П.Брук ХХ зууны тайзны урлагийн онол баримтлалыг нэгтгэн дүгнэх оролдлого гэж хэлж болохоор бүтээлдээ “Мейерхольд хэмээх нэгэн авъяастан Орос оронд төрөн тодорсон ч төдөлгүй бөхөхөд хүрэхэд аз болж АНУ-ын Холливудынхан санааг нь өлгийдөн авч ажил хэрэг болгосон юм” хэмээн бичсэн байх юм билээ.
-Питер Брукийг У.Шекспирийн жүжгийг шинэ цаг үе, шинэ үзэгчдэд тааруулан тавих боломжийг эрж хайх хэрэгтэй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч, эрэл хайлт хийх үед анх тодорсон гэсэн байна?
-Тэр үнэн. Шекспирийн жүжгийг анх тавьснаас гажуулалгүй, нэг ч үг үсэг гээхгүй тоглох ёстой хэмээх зарчим олон жил баримталж байжээ. Энэ шаардлагын дагуу жүжиг тавихаар бүтэн өдөр, заримдаа хонон өнжин тоглоход хүрдэг байж. Боддоо бүх юм хурдтай, цаг хугацааг дээдлэн хүндэлдэг болсон ХХ зуунд энэ байдал олон түмэнд таалагдаж, үзэгчид театрт очих уу.
Ийм л учраас тайзны уран бүтээлчид өөрийн эрхгүй эрэл хайлтад мордож, Шекспирийн жүжгийг хэрхэн тавих талаар уралдаан зарлахад анх залуу Питер Брук гарч ирсэн юм билээ. Тэр л үедээ энэ хүн тайз гэдэг элдэв хажуугийн нөлөөгүй, уран бүтээлчид оюун ухаанаа, мэддэг чаддагаа уралдуулах “хиргүй, хоосон орон зай” байх ёстой хэмээх санааг тунхаглаж эхлэсэн байдаг. Энэ бол сайн муу, сайхан муухай, хар цагааныг дэнслэхдээ аливаа нэгэн “...изм”-ыг үндэс болгохгүй, хоосон цэцэрхэл, нэг хэв маягийг дагаад тайзан дээр хог гаргаж ирж болохгүй гэсэн санаа.
Энэ эрхэм санаагаа олон жил тууштай баримталж, түүний үр болсон “Хоосон орон зай” хэмээх номоо бичсэн юм билээ. Дэлхийн маш олон хэлээр орчуулагдсан. Тиймдээ ч энэ хүнийг “Дэлхийн хүн” хэмээн өргөмжлөх болсон биз. Питер Брук зураач хүн. Өөрийнхөө жүжгийн ихэнхийг зурсан байдаг. В.Э.Мейерхольд, Сергей Эйзенштейн, Питер Брук нар тайз, дэлгэцийн урлагийн аргачлалыг боловсруулсан хүмүүс. Питер Брук номондоо шинжлэх ухаан, урлаг хоёр тусдаа зүйл гэж хэлсэн. Манайхны их ярьдаг Станиславский бол сэтгэл судлал буюу психологи хэмээх шинжлэх ухааныг тайзны урлаг-жүжиглэх, дүр бүтээх жишээн дээр буулган тайлбарлах оролдлого хийсэн хүн.
Түүний бичиж туурвисан 12 боть бүтээлийг онол гэдэггүй “методика” гэдгийн учир энэ ажээ. Харин түүний араас замнагч Мейерхольд, Питер Брук нар Станиславскийтай тэрслэн үгүйсгэгчид биш харин ч эсрэгээр талархан бахархаж, номын багшаа хэмээн дээдлэгчид байсан нь нэгэн бодлын хачирхалтай, нөгөө бодлын хийрхэн улстөржиж аливаад хандаж байсны жишээгийн хувьд эмгэнэлтэй санагдах юм.
-Ямар жүжиг тоглох нь тухайн нийгмээсээ шалтгаалдаг гэдэг. Эдгээр хүмүүс XX зуунд ямар жүжиг тавьж байсан юм бэ?
-Энэ хоёр эрхмийн тавьсан жүжгүүд, түүндээ хийсэн ажиглалт дүгнэлт нь номонд байгаа болохоор тэр бүрийг тоочих хэрэггүй биз. Мейерхольд бол 1940 онд хэлмэгдэн амь насаа алдаж хожим 1950-иад оны дундуур “цагаатгагдсан” хүн. Харин П.Брук бол одоо 89 настай амьд сэрүүн байгаа хүн шүү дээ. П.Брук гуай европын олон оронд, АНУ-д мөн түүнчлэн Энэтхэг, Өмнөд Америкийн орнуудад уригдан жүжиг тавьж байсан юм билээ.
Энэ хоёр эрхмийн голлон баримталж байсан зүйл олны санаа бодлыг урдчилан тааж, тохирсон хариу өгөх явдал гэж үзэж байж. Өргөн олон түмэн чухам юуг зөв, юуг буруу гэж байна гэдэгт оновчтой хариу өгөх ёстой гэж үзэж. Үүнийг судлаж хариу өгдөг “нийгмийн сэтгэлзүй” хэмээх шинжлэх ухааны бие даасан салбар ч байдаг юм байна. Харин энэ хоёр эрхэм танхимд орж ирэх үзэгчдийн эрэл хүсэлтэд хариу өгөх эрэлт хайлтыг ямагт хийж байснаараа онцгойрч ялгардаг найруулагчид юм уу гэж санагдсан.
Орос оронд иргэний дайны гал ид дүрэлзэж, ах дүүс ч хоорондоо талцан алалцаж байх үед В.Э.Мейерхольдийн тавьсан жүжгийг өдөрт хэдэн удаа тоглуулж, тоглох бүрт танхим дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн алга ташилттай байсан гээд бодоод үз дээ. Манайхан үзэгчдийн хүсэлтээр гэж ярьдаг даа. Энэ үед Мейерхольдын тавьсан жүжиг маш олон удаа, зарим нь бүр 1800 удаа тоглогдож байсан юм билээ. П.Брук дэлхийн II дайны дараа Английн төв театрын жүжигчдээ аван зүүн европын орнуудаар аялан тоглолт хийсэн, дараа нь үргэлжлүүлэн АНУ-д аялан тоглосон тухайгаа номондоо өгүүлсэн байгаа.
Жүжгүүд англи хэлээр хийгдэж байсан атал дайны үнс нурам дороос дөнгөж өндийх гэж байгаа зүүн европынхон сэтгэлээсээ ойлгон ухаарч хүлээж авч байхад Америкийн үзэгчид тоомжиргүй, хөндий хүйтэн хандаж байсны учрыг тайлбарлан бичсэн байгаа юм. Харин манайд чухам ямар байдаг юм бол мэдэхгүй юм даа. “Учиртай гурван толгой” дуурь л анх тавигдсан цагаасаа л өнөөдрийг хүртэлх хугацаанд тоглогдож байна. Манай дуурийнхан овоо олон тоо хэлдэгийг эс тооцвол өөр хэний тавьсан, ямар жүжиг байдгийг мэдэхгүй юм.
-П.Брукийн “Хоосон орон зай”-г нээгээд гарчиглахаар Амьтай, амьгүй театр гэхээр цочмоор ч юм шиг. Цааш нь уншаад үзвэл дэлхийн театрын хөгжлийн нийтлэг хандлагын талаар өгүүлээд байгаа юм уу гэж санагдлаа?
-Тэр ч тийм байх шүү. Үнэн үг дандаа гашуун, хатуу сонсогддог болохоор ч тийм байх ёстой биз. Тайзны бүтээл амьд харьцаанд суурилж, шинэ сэргэг мэдээ, мэдээлэлтэй байсан цагт үзэгчид танхимд орж ирнэ. Ийм л театрыг “АРИУН ТЕАТР” гэж нэрлэсэн байгаа. Харин ийм байж чадахгүй бол “АМЬГҮЙ ТЕАТР” гэж тодорхойлсон байгаа.
Бас дээр нь театр хэмээх амьд биетийг тал талаас нь түшин тулж оршин тогтнуулж байдаг хүмүүс гэж зохиолч-найруулагч-зураач-жүжигчид-урлаг судлаач-шүүмжлэгчид болон үзэгчид гэж тодорхойлоод театрыг “үхдэл” болоход оруулдаг дор дорын сөрөг нөлөөг номонд тайлбарласан байгаа.
-Номын орчуулгын редактор С.Туяа гуайн “Төгсгөлийн оронд” үгэнд энэ ном манайд өнөө хэр орчуулагдаагүй байсныг онцлон, бас илүү өргөн нийгмийн асуудлаа харж үнэлэхэд ч нэмэр болох учиртай гэсэн санааг илэрхийлсэн байх шиг санагдсан?
-Тийм л дээ, Питер Брук хэмээх энэ эрхэм бол зүгээр нэг жирийн найруулагч биш. НҮБ-ын мэргэшсэн нэг байгууллага болох ЮНЕСКО-гийн дэргэд 1960-аад оны эхээр Олон улсын театр судлалын төв байгуулагдахад анх захирал болж олон жил ажилласан хүн. Ингээд эрхэлсэн ажил үүргийнхээ дагуу Дэлхийн хүн ардын соёл, түүний дотор тайзны урлагийг үүрэгтэй хүн байж.
Шинэ үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч хэмээн өргөмжлөгддөг хүний бүтээлийн санд энэ театрын тайзанд амилах бүтээл үгүй юм гэж үү гэсэн асуулт өөрийн эрхгүй толгойд эргэлддэг.
Өөрөө тэр бүрд хүрч чаддаггүй юм гэхэд удирдан чиглүүлэх үүрэг хүлээж байсан гэсэн үг. Магадгүй чухам ийм учраас “Дэлхийн хүн” хэмээх алдрын эзэн болсон биз. “Хоосон орон зай” болон түүний бичсэн бусад ном чухам ийм өргөн, ёстой л дэлхийн баялаг эх сурвалжид тулгуурласан учраас гайхахаас өөр яах ч билээ. Харин одоо нэгэнт сайн, муу ч гэсэн Монгол хэлэнд буусан болохоор энэ ном эрж хайх, эргэцүүлж бодохын сэжүүр болох болов уу хэмээн найдаж байна.
Редактор маань түүхч-нийгэм судлаач хүн. Тийм болохоор олон нийтийн санаа бодолд тулгуурлан улс орныг хөгжил дэвшилд хөтлөх үйл явц нийгмийн сэтгэлзүйг хэрхэн удирдан залахтай холбоотой гэсэн талаас нь дүгнэсэн байна билээ. Би ч санал нэгтэй байгаа.
-Манай найруулагчдын хувьд ер нь ямар арга барилаар ажиллаж байна вэ?
-Би таны анхны асуултад л би бол ердөө л орчуулагч гэж хэлсэн шүү дээ. Энэ бол би судлаач шүүмжлэгч биш гэсэн санаа л даа. Гэхдээ асуусан болохоор ерөнхий зарим нэг “солгой” санаа хэлье. Манайханд санхүү мөнгөний боломж тааруу байна гэдэг. Манай найруулагчид гадагшаа явж үзсэн харсан, уншиж судласан юм ч бага байдаг бололтой. Энэ бүхэн бол лав урагшлан дэвшихэд саад болох хүчин зүйл. Манайх тийм ч олон театртай орон биш. Театр гэдэг хувь хүн, хүн ард, нийгэм өөрийгөө шинжин хардаг толь шүү дээ. Харахад учир бий.
Бид өнөөдөр дээр доргүй Монгол Улс, Монгол хүний үнэт зүйлийн талаар ярих болж. Ярих зөв байлгүй яахав. Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр бол Монгол орны нийгмийн толь, Монголын үнэт зүйлийг магтан бадрааж, төрүүлэн тунхаглаж байх дархан газар байх ёстой. Тэр үүргээ хэр биелүүлж байгаа юм бол гэж бодогддог. Бас “Д.Нацагдоржийн нэрэмжит” гэдэг тодотголыг үүдэн дээрх хаяг, албан бичгийнхээ толгойд залаад мартчихаж болдог зүйл гэж үү.
Шинэ үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч хэмээн өргөмжлөгддөг хүний бүтээлийн санд энэ театрын тайзанд амилах бүтээл үгүй юм гэж үү гэсэн асуулт өөрийн эрхгүй толгойд эргэлддэг. За тэгээд эрдмийн гэх үгийн утгыг хөөгөөд үзвэл бас юм хэлээд байж болох байх. Бодоход театрынхан, СУИС-ийн эрдэмтэн мэргэд, судлаачид бодож байдаг биз дээ.
-Та цаашид энэ цувралдаа ном нэмж орчуулах уу?
-Үргэлжлүүлэх санаатай. “Хоосон орон зай” номын сүүлд хэзээ, хэний ном өргөн барих аа уншигчиддаа хандан ам өчиг өгчихсөн байгаа. Миний орчуулгыг янз бүрээр хүлээж авах биз. Их олон жил баримталж ирсэн итгэл үнэмшилд нь зарим талаар өөрчлөлт орж байгаа болохоор дургүйцэх ч хүн гарна. Тогтсон хэллэгийг хаа хамаагүй өөрчиллөө гэж дургүйцэх хүн ч байх юм билээ. Өнөөх л Оросоор хазгай муруй хэлж заншсанаа өөрчиллөө гэсэн үг л дээ.
Ер нь ажиглаж байхад манай соёл урлагийнхны хувьд тогтсон нэр томъёо байдаггүй юм байна. Тиймээс гурван номондоо тайз дэлгэцийн урлагийн холбогдолтой нэр томъёоны үгийн язгуур хөөж, давхар тайлах гэж оролдсон. Маргааш буюу аравдугаар сарын 31-ний 11 цагаас Театрын музейд Питер Брукийн “Хоосон орон зай” номын нээлтээ хийнэ. Польшийн Ёжи Гротовски, Италийн Жоржио Стрелер, Г.А.Товстоногов, С.Эйзенштейн нарын бүтээлийг хөрвүүлнэ хэмээн зорьж байна даа.
Х.Монголхатан