Өнгөрсөн наймдугаар сард Францын түүхэн дэх ази гаралтай анхны сайдаар тодорсон, Соёл, харилцаа холбооны сайд Флёр Пеллерин энэ оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан Патрик Модианотой үдийн зоог барихдаа зохиол бүтээлээс нь нэгийг ч нэрлэж чадаагүйгээ хүлээжээ.
Нобелийн шинэхэн эзэнд хүндэтгэл үзүүлсэн тухайгаа “Canal+” телевизэд ярилцлага өгөхдөө тэрбээр “Ер нь зохиолчдын талаар би олон зүйл мэддэггүй юм. Хүссэн номоо унших зав надад тэр бүр гардаггүй. Өнгөрсөн хоёр жилд нэг ч ном уншаагүй” гэж ярьсан байна. Түүний энэ үг Францын сонин хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд заларч, олны шүүмжлэлд өртөөдөхөв.
Уран зохиолын түүхэн баялаг өвтэй, урлаг соёлоороо дэлхийд тэргүүлэгч орны соёлын салбар хариуцсан сайд гэхэд “Хоосон толгойтой юм” хэмээн Солонгос гаралтай хатагтай Пеллеринд дургүйцэх хүн олон байна. Зарим нь түүнийг бүр огцрохыг шаардсан бол Францын нэрт нийтлэлч Клод Асколович “Манай сайд төрийн ажлаас холдож, Модианогийн номыг уншвал таарна” гэжээ.
Хэдийгээр олон улсад танигдаагүй ч Модиано эх нутагтаа алдартай, Франц хэлтнүүдийн дунд хамгийн их хүндлэгдсэн зохиолчийн нэг юм.