Замби улсын Ерөнхийлөгчөөр цагаан арьст Гай Скотт сонгогдлоо. Ийнхүү Замби улс түүхэндээ анх удаа цагаан арьст Ерөнхийлөгчтэй болов.
Тэрбээр Шотланд гаралтай, Кембрижийн их сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд өмнө нь Замби улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Майкл Сата Их Британид эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өнгөрөгч мягмар гарагт хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн юм.
Замби улсын Ерөнхийлөгчийн сонгууль гурван сарын дараа болох бөгөөд тэр хүртэл улс орныг Гай Скотт удирдан, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх аж.
Тэрбээр иргэншилтэй холбоотой асуудлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй аж. Тодруулбал Замби улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн эцэг эх нь тус улсад төрсөн байх ёстой аж.
Африк тивд цагаан арьстан Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа анхны тохиолдол энэ биш юм. Хамгийн сүүлд Фредерик Виллем де Клерк гэгч Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч болж байсан юм.
Эх сурвалж: Reuters