Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэний улмаас Хойд Солонгост 50 гаруй хүн цаазлуулжээ хэмээн The Independent сонин мэдээлэв.
Дээрх хүмүүсийн 10 орчим нь төрийн албан хаагчид байсан бөгөөд тэднийг садар самуун явдалд автсан хэрэгт бас буруутгажээ.
Хойд Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Засгийн газрын хатуу хяналтанд байдаг юм. Түүнчлэн интернэтэд нэвтрэх боломж хязгаарлагдмал. Хууль бусаар хилээр оруулж ирсэн видео бичлэгүүдийг хүмүүс интернетээр нууцаар дамжуулан, СD, DVD-д хуулан хар зах дээр борлуулдаг байна.
Умардад хориглосон видео бичлэг, материалыг тараасан, хууль бусаар хилээр оруулж ирсэн хүн баригдсан тохиолдолд төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр цаазын ял сонсож, харин тэдний хамсаатныг хорих лагерьт жилийн хорих ял оноодог аж.
Ийм хэрэг өнгөрсөн онд бас гарсан юм. Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн арваннэгдүгээр сард 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.
Цаазаар авахуулсан иргэдийг олон ангит киноноос гадна насанд хүрэгчдэд зориулсан зураг, дүрс бичлэг, мөрийтэй тоглоомын шинж чанартай цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзсэн хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: gazeta.ru