Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номнуудыг танилцуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн долоо хоног буюу аравдугаар сарын 20-наас 26-ны хооронд борлуулалтаараа тэргүүлсэн арван номыг танилцуулж байна.
Жагсаалтын эхний арван номыг сурах бичгүүдийг хасч оруулдаг болохыг сануулья.
Их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулсан “Сорхугтани” роман өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлжээ.
Б.Сарантуяагийн уг роман хэвлэгдсэн цагаасаа хойш тасралтгүй борлуулалтаараа тэргүүлсэн арван номд орсоор ирсэн.
Харин хоёрдугаарт Стиг Ларсоны Зөгийн үүр бусниулсан охин, III боть орсон байна.
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном жагсаалтын гуравдугаарт оржээ.
4. “Хүн өөрийгөө 1% өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” - И.Кю
5. Луун шивээст охин, I боть (Millennium) - С.Ларсон
6. Твайлайт Спаркл, I (My little pony)
7. Oxford Monsudar Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг
8. Хууль - Фредерик Бастиа
9. 100 жилийн ганцаардал - Г.Маркес
10. Галаар наадсан охин, II боть - Стиг Ларсон тус тус борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтад оржээ.