Google корпораци хорт хавдар, зүрхний шигдээс болон бусад өвчнүүдийг эхний шатанд илрүүлэхэд тус болох "ухаалаг" бугуйвч зохион бүтээж байна. Шинэ технологийг зохион бүтээх ажил зөвхөн эхний шатандаа явж байгаа бөгөөд хэрэв амжилттай болбол анагаах ухаанд томоохон хувьсгал гарна гэж шинжээчид хэлэв.
Зохион бүтээх багийн гишүүдийн хэлж буйгаар тус төхөөрөмжинд суулгасан “ухаалаг” нано чипийн тусламжтайгаар хүний цусанд үүссэн өөрчлөлтийг тодорхойлох боломжтой гэнэ. Тухайн хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл бугуйчинд байрлуулсан мэдрэгчээр дамжин хүрэх аж. Иймээс хорт хавдар эсвэл өөр өвчний шинж тэмдэг илэрсэн нано чип бусдаасаа арай өөрөөр харагддаг байна.
Аливаа өвчнийг эрт оношлох нь орчин үеийн анагаах ухааны хамгийн чухал зорилтуудын нэг. Гэвч нойр булчирхайн хорт хавдар зэрэг олон хавдрууд хамгийн сүүлийн шатандаа буюу эмчилгээгүй болсон үедээ илэрдэг.
Харин Google корпорацийн тус төхөөрөмж хүний биеийн байдлыг хянаж, хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг олон өвчнийг эхний шатанд илрүүлэхэд тус болно гэж найдаж байгаа юм.
Төхөөрөмжийг зохион бүтээх ажлыг Google Glass болон нисгэгчгүй автомашин бүтээсэн судалгааны Google, Google X багийнхан гардан явуулж байгаа гэнэ.
"Ухаалаг" бугуйвч бүтээх санаа Google корпораци хүний эрүүл мэндтэй холбоотой төхөөрөмж бүтээхэд онцгой анхаарал хандуулж буйн илрэл хэмээн шинжээчид үзэж байна. Тус компани өмнө нь чихрийн шижинтэй хүмүүст зориулагдсан "ухаалаг" линз зохион бүтээж байсан.
Эх сурвалж: gazeta.ru