БНТУ тунхагласны 91 жилийн ойн баяр өчигдөр тохиосон. Энэ хүрээнд тус улсаас манай улсад суугаа ЭСЯ олон үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз энэ сарын 28-нд 250 орчим зочдыг өргөөндөө хүлээн авсан байна. Хүлээн авалтанд хүндэт зочноор УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Анкара хотын орлогч дарга Али Гөкшин, Турк-Монголын парламентын бүлгийн дарга, Их хурлын гишүүн А.Бакей, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Хүн ам, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон дипломат алба, бизнес, урлагийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
МУИС-ийн Түрэг хэл судлалын ангийн оюутнууд хоёр улсын төрийн дууллыг дуулсан байна.
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах (TIKA) агентлагийн хөтөлбөр зохицуулагч Экрэм Калан нар өчигдөр Улаанбаатар дахь Ататүркийн Нэрэмжит 5-р дунд сургуульд БНТУ тунхагласны 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлд оролцжээ.
Тэд Ататүркийн хөшөөнд цэцэг өргөн, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон багш, сурагчдыг шагнажээ.