Улс төр эргэж гүйцэв. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав уржигдар Их тэнгэрт нэлээд удаан ярилцсан юм байна.
Улмаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Н.Алтанхуягийг намын даргын албаа өгөх ёстой гэсэн байр суурин дээр нэгдсэн гэх сураг сонсогдлоо. Энэ сценариар өчигдөр улс төр өрнөв. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа.
Ерөнхий сайд Бүлэг дээрээ мэдэгдэл хийнэ гэсэн сүржин зар түгж, тэр хэрээр “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албаа өгөх гэнэ”, эсвэл “Намын даргын ажлаа өгнө” гэх мэт мэдээлэл хөврөв. Бас АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хуралдааныг маргааш зарласан тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарсан.
АН-ын дүрмийн дагуу дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Хэрэв Их тэнгэрт болсон яриа ёсоор Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгвөл Ерөнхий сайдаасаа огцорлоо гэсэнтэй утга нэг болно. Магадгүй дээрх ярианаас “үндэслээд” ҮЗХ хуралдах нь гэсэн мэдээлэл түгсэн бололтой. Гэхдээ гишүүд нь үүнийг үгүйсгэсэн. АН-ын ҮЗХ-ны хурлын товыг сарын өмнө намын дарга нь, эсвэл Гүйцэтгэх зөвлөл нь зарладаг. Гэхдээ ээлжит бус хуралдаанд энэ хугацаа хамаардаггүй аж. Мөн ээлжит бус хуралдаан зарласан бол ҮЗХ-ны 228 гишүүнд мессежээр мэдэгддэг гэнэ. Гэтэл ийм мессеж гишүүдэд нь ирээгүйг хэлэв. Бүлэг эцсийн шийдвэрийг гаргасны дараа ҮЗХ-ны хуралдаа зарлах эсэхээ шийдэх бололтой.
Тэд “Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгөх нь зөв” гэж үзвэл л ҮЗХ-ны хурлыг зарлах болов уу. Үгүй бол тэгэх шаардлага гарахгүй. Юутай ч АН-ын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд зарим хүний хүлээсэн шиг сүртэй мэдэгдэл хийсэнгүй. Их тэнгэрт болсон явдлаас гишүүддээ мэдээлэл хүргэсэн бололтой юм. Энэ хуралдааны ирц 100 хувь байж, АН-ын 35 гишүүн бүгд цуглажээ. Тэд Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, бүгд байр сууриа илэрхийлсэн байна. Намын даргын албаа өгөх нь өнөөдрийн улс төрийг намжаах ганц арга мөн гэсэн байр суурьтай гишүүд байсан ч олонх нь “Ажлаа үргэлжлүүл, эхэлснээ дуусгасан нь зөв” гэсэн аж.
Мөн Ардчилсан нам УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь Н.Алтанхуягийн гавьяа, намаа зөв удирдан чиглүүлсний хүч гэж үзэх хүн ч цөөнгүй байжээ. Үдээс хойш АН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана гэж байсан ч УИХ-ын нэгдсэн чуулганы дараа болохоор хойшлуулсан байлаа.
С.Туул