“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Bloomberg Businessweek” сэтгүүлд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан байна. Энэ тухай хамтран ажиллагсад нь мэддэг ч албан ёсоор Күүк өөрийн биеэр ийнхүү олон нийтэд зарлаж буй нь анхны тохиолдол юм.
"Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг. Энэ бол бурхнаас надад заяасан хамгийн сайхан бэлгийн нэг” хэмээн бичжээ.
Тэрбээр ижил хүйстэн байснаар цөөнх байх ямар байдгийг чин сэтгэлээсээ ойлгож мэдэрдэг мөн бусдыг ч ойлгох болсон гэсэн байна.
"Ажиллах хугацаандаа би өөрийн хувийн амьдралын талаар тодорхой түвшинд нууцлахыг хичээж байсан” гээд "хамтран ажиллагсад маань намайг ижил хүйстэн гэдгийг мэддэг. Гэхдээ энэ нь надад хандах хандлагад огт нөлөөлдөггүй. Миний хувьд бүтээлч сэтгэлгээ, инновацийг үнэлдэг, хүнийг байгаагаар нь хүлээж авдаг компанид ажиллах нь хувь тохиол юм. Хүн болгонд ийм аз таардаггүй” гэжээ.
Тэрбээр цааш нь "Би өөрийгөө тэмцэгч гэж боддоггүй. Гэвч хэрвээ “Apple”-ийн захирал ижил хүйстэн” гэх мэдээлэл нь хүмүүст өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд туслах, эсвэл тэгш эрхийн төлөөх тэмцэлд бусдыг зоригжуулж чадвал үүнд миний хувийн амьдралынхаа нууцыг дэлгэсний үнэ цэнэ орших болно” хэмээн бичсэн байна.
Тим Күүкийн чиг хандлагын талаар өмнө нь ч хэвлэлээр бичигдэж байсан юм. “Out Magazine” сэтгүүл түүнийг өмнө нь гурван жил дараалан АНУ-ын бэлгийн цөөнхийн хамгийн нөлөөтэй төлөөлөгчөөр нэрлэж байжээ. Түүнчлэн өнгөрөгч зургаадугаар сард тэрбээр “Apple”-ийн гей парадад оролцсон байна. Мөн Күүк хэд хоногийн өмнө төрөлх Алабама мужийн эрх баригчдад ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад ихэд шүүмжлэлтэй ханджээ.
Эх сурвалж: http://www.businessweek.com