Улсын ерөнхий прокурорын газраас ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогийг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тогтоолгох хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд, нам эвслийн бүлгүүдэд хүргүүлжээ.
Монгол Улсын Прокурорын Байгууллагын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д “… прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана …”, мөн хуулийн 34-р зүйлийн 34.2 -т “… прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэж заасан.
Энэ оны нэгдүгээр сараас анхан шатны шүүхийн шүүгчийн цалин хамгийн бага буюу 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Харин олон жил ажилласны болон шүүн таслах ажлын нэмэгдэл цалин олгохгүй юм байна.