Шведийн Засгийн газар Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсний дараа Израилийн эрх баригчид Стокгольм хот дахь өөрийн Элчин сайд Ицхак Бахманыг эргүүлэн татсан хэмээн The Jerusalem Post сонин мэдээлэв. Израилийн Засгийн газрын шийдвэрийн дагуу дараагийн шийдвэр гартал Бахман Иерусалимд байх юм.
Аравдугаар сарын 30-нд буюу өчигдөр өглөө Шведийн Засгийн газар Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа зарласан юм.
Швед улсын энэхүү шийдвэрт парламентийн гишүүдийн зарим нь дургүйцэж байгаа юм. Тэдний үзэж буйгаар энэ шийдвэр хэт даврагчдыг дэмжсэн, сөрөг үр дагавар дагуулах тийм шийдвэр гаргасан гэв.
Үүнээс өмнө нь аравдугаар сарын 29-нд Финляндын Гадаад хэргийн сайд Эркки Туомиоя Ойрхи Дорнодод энх тайван тогтоох гол түлхүүр "Палестин улс"-ыг хүлээн зөвшөөрөх явдал юм гэж мэдэгдэж байсан.
2012 онд НҮБ-ын ажиглагч орны статусыг авснаас хойш Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх орнуудын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 14-нд Их Британийн парламент, 23-нд Ирландын сенат Палестины тусгаар улсын статусыг хүлээн зөвшөөрлөө.
Гэхдээ АНУ тэргүүтэй улсууд Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй. Израильтай энхийн гэрээн гарын үсэг зурсан тэр өдөр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэж үздэг юм.
Палестин тусгаар тогтнолынхоо төлөө Израильтай сүүлийн 50 гаруй жил тэмцэж байгаа юм. Хэрэв Палестин тусгаар улс болбол Газын зурвасын 50 гаруй жилийн мөргөлдөөн эцэс болно.
Эх сурвалж: http://www.jpost.com