Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ард иргэдийг хөгжилд дөтлүүлсэн гүүрэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэх өгөх ёслол өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ жилийн хувьд зам барилга бүтээн байгуулалтын ажил хот хөдөөд багагүй өрнөсөн бөгөөд үүний нэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр дэх Хүдэрийн гол дээр төмөр бетонон, урт богино хоёр гүүр нэгэн зэрэг ашиглалтад орж байгаа явдал юм.
Орон нутгийн иргэдийн хувьд нэн тэргүүний асуудал зам гүүр байдаг бөгөөд тус сумынхны хувьд намаг шавар, бартаа бүхий энэ зам ажил амьдралаа залгуулахад хамгийн хүндрэлтэй, сэтгэл зовоосон асуудал байсаар ирсэн. Тэдний мөрөөдөл болж 30 гаруй жил яригдсан ажил энэ жил УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэмжлэгтэйгээр Шинэчлэлийн засгийн газрын үед биеллээ олж байгаа нь энэ юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт, БХБЯ-ны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон албаны зарим хүмүүс оролцлоо.
Энэ ажлыг барьж байгуулахад улсын төсвөөс 2,9 тэрубум төгрөг зарцуулсан бөгөөд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, зам барилгын ажлын өндөр туршлага бүхий “HKB” компани нэг жилийн хугацаанд энэ бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ.
Үндсэн зам нь гол устай, зундаа намаг шавар ихтэй болдгоос иргэд бартаатай замаар 10 км тойрдог байсан бол гүүрэн гарцтай болсноор тус аймгийн тариаланч, хөдөлмөрч ард түмэн ажил амьдралд үр нөлөөтэй, цаг хугацааг хэмнэх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж, олон жилийн хүсэл мөрөөдөл ийн биелж байгаад баяртай байлаа.