Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр тохиож байна. Монгол улсад энэ өдрийг тэмдэглэж эхлээд 10-аад жил болжээ. Энэ өдрийг 1924 оноос дэлхийн улс орнууд тэмдэглэх болсон юм.
Хуримтлалын ашиг тусыг ойлгосон хөгжингүй орнуудын бизнесмэнүүд Италид цуглаад ийм шийдвэр гаргаж байжээ.
Өдгөө 120 гаруй улсын 170 орчим банк хуримтлалын өдрийг тэмдэглэж, иргэддээ хуримтлалтай байхын ашиг тусыг ойлгуулж, хадгаламж эзэмшигчдэдээ янз бүрийн хөнгөлөлт урамшуулал зарладаг.
Иргэн баян бол улс баян гэдэг. Тэгвэл ямар иргэнийг баян гэх вэ? Энэ асуултад хариулахдаа хадгаламжтай гэхээс илүү хуримтлалтай бол баян гэж хариулах нь зөв юм. Учир нь хуримтлал үүсгэж л хадгаламж өснө. Одоогоор манай арилжааны банкууд маш өндөр хүүтэй буюу дунджаар 16-18 хувийн хүүтэй хадгаламжийг санал болгож байна. Энэ нь өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад маш их тоо. Иймд энэ боломжийг ашиглан ТА БИД нэн даруй хуримтлалаа үүсгэх нь зөв юм.
Ингэхдээ орлогоо өсөхийг хүлээх хэрэггүй. Өндөр орлоготой иргэд л хуримтлал үүсгэнэ гэж бодож байгаа бол та андуурч байна. Ингээд танд амжилт хүсье.