АНУ-ын Азийн сан болон Сант марал сангаас “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотод байрлалтай 330 компани хамрагдсан бөгөөд гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтнуудаас санал асуулга авчээ. Хамгийн анх 2012 онд мөн АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр ХАҮТ-аас бизнесийн салбар дахь авлигын судалгааг авч байжээ. 2012 он болон 2014 оны судалгааны үр дүн өөрчлөлтгүй гарчээ. Тухайлбал бизнесийн салбар дахь татварын асуудал, түүнтэй холбоотой хүнд суртал хэвээр байгааг судалгаа харуулжээ.
Судалгааны үр дүн болох авлигад хамгийн өртөмтгий салбаруудыг дурдвал засгийн газрын үйлчилгээ, барилга, уул уурхайн салбар тэргүүлжээ.
Судалгааны ач холбогдол нь төр, хувийн хэвшлийнхний дунд авлигыг бууруулах, яриа хэлэлцүүлэг өрнүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулах аж.
Судалгааны зарим үр дүнгийн дэлгэрэнгүйг үзнэ үү.
Та Монгол дахь бизнес эрхлэлтийн ерөнхий орчинд сэтгэл хангалуун байдаг уу?
Гол бэрхшээлүүд
Бизнест бэрхшээл учруулж байгаа байгууллагууд
Таны бодлоор төрийн албанд хэр их авлига байна вэ?
Хувийн хэвшлийн салбарт авлига хэр их байна вэ?
Авлигад хамгийн их өртөмтгий салбарууд