Мексикийн Герреро мужийн Игуала хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд амиа алдсан, ор сураггүй алга болсон оюутнуудын хэргээс болж дотооддоо төдийгүй олон улсын тавцан дахь улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж Мексикийн дотоод хэргийн сайд Мигель Анхель Осорио Чонг хэллээ.
Түүний хэлснээр Мексикийн одоогийн Засгийн газар 2012 онд сонгогдсоноосоо хойш улс орны хувьд хамгийн их хямралтай үеийг өнгөрүүлж байна гэсэн юм.
Эргэн сануулахад өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Игуала хотын цагдаа болон зэвсэгт хүчнийхэн эсэргүүцлийн жагсаалд оролцож буй оюутнуудын эсрэг гал нээсэн бөгөөд үүний улмаас зургаан хүн амиа алдаж, 25 хүн гэмтэж бэртсэн юм. Үүний дараа 27-ны өдөр 43 багш оюутан ор сураггүй алга болсон бөгөөд цагдаагийн байгууллага эрлийн ажиллагааг явуулж эхлээд байсан билээ.
Цагдаа нар энэ сарын 7-нд Мерижун мужийн Сарим хэмээх тосгоноос 28 цогцос олсон.
Эдгээрийг шинжилж, ДНК-г нь таниулахад сураггүй алга болсон оюутнуудынх биш болох нь тогтоогдсон юм.
Герреро мужид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд жагсагчид сураггүй болсон оюутнуудыг эсэн мэнд авчрахыг эрх баригчдаас шаардаж байна.
Жагсагчид Герроро мужийн хэд хэдэн хотын орон нутгийн захиргааны байрыг бүсэлж, хотын гол замуудыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: РИА-Новости