МЗХ-ны зарим гишүүд МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын зурагт, радиогийн түүх бичигдэж эхэлснээр телевизийн урлагийн түүх монгол нүүдэлчдийн соёл иргэншил, сэтгэхүйн цар хүрээгээр хуудсаа зузаатгажээ.
Дуу дүрсний гайхамшиг, мэдээ мэдээллийн хязгааргүй уудамд нэвтрэн орсон 47 жилийн түүх өдгөө Монголын телевизийн урлагийн хөгжлийн түүх болсон байна. Энэ олон жилийн түүхтэй ажилч, хөдөлмөрч хамтын олны дэргэдээс бий болсон “MNB тэмүүлэл” клубын урилгаар МЗХ-ны залуус МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ уулзалтад оролцсон залуусыг МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, “MNB тэмүүлэл” клубын тэргүүн н.Өлзий, MNB.mn сайтын ахлах редактор н.Болортулга хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа: “МЗХ бол үзэл суртлын маш том зэвсэг. Телевиз ч бас олон нийтэд хүргэж буй нийтлэл нэвтүүлгийн бодлогынхоо хүрээгээр олон нийтийн сэтгэхүйд нөлөөлж чаддаг. Энэ хоёр том зэвсэг нийлээд нийгэмд ямар үлгэрлэл үзүүлэх нь чухал. Тиймээс залуучуудаа уриалан дуудаж, залуучуудаараа дамжуулж нийгэмд үр дүнтэй ямар ажлууд хийж болох талаар хамтран ажиллах хэрэгтэй. Бид жижигхэн зүйлээс эхлээд түүнээсээ салаалан нийгэм рүү чиглэсэн, үр дүнд хүрсэн олон томоохон ажлуудыг эхлүүлж болох юм” гэжээ.
Залуус цэнхэр дэлгэцийн ард өрнөх амьдралтай танилцаж, олны танил хөтлөгч, нэвтрүүлэгч, редакторуудтай ч уулзсан байна.