МЗХ-оос жил бүр уламжлал болгон Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний Андгай Өргөх ёслол” зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан ирэх сарыг 16 настнуудын сар болгон зарлалаа.
Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол улсын иргэн болдог. Нэг ёсондоо 16 нас хүрч, өөртөө эзэн болох, нийгмийн амьдралд оролцох оролцоо, боломж нь нэмэгдэж, хариуцлага, үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе юм. Ирэх сарыг 16 настнуудын сар болгосонтой холбогдуулан орон даяар аян өрнүүлэх аж.
Тухайлбал 16 настнууддаа “Миний мөрөөдөл-Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ, “Эрүүл, идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал, “Эдийн засгийн харилцаа” мэдээлэл сургалт, 16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулна.
Энэ аян маргааш эхлэх бөгөөд албан ёсны нээлт нь Багахангай дүүрэгт болох юм.