УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар энэ сарын 16-нд Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдлээ.
"2015 оны төсөвт төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Эдийн засгийн өсөлтийг долоон хувь байхаар тооцсон нь мөрөөдөл. Ийм өсөлт гарах хандлага алга. Орлогоо хаанаас бүрдүүлнэ гэж тооцсон бэ? хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар асуув.
Сангийн яамны газрын дарга Батхүрэл: Зэсийн экспортоор нэмэгдсэнээр гадаад худалдаа эерэг гарна. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирнэ. Төмөр замын царигийн асуудал шийдэгдсэн. Үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр валютын тооцооны ханшийг 1750 төгрөг байхаар тооцсон. Орлогын тооцоо бодитой, ийм хэмжээний орлого олох бололцоотой. Энэ хүрээндээ эдийн үзасаг долоон хувиар өснө.
Д.Оюунхорол: Гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний найман сарын байдлаар 2012 онтой харьцуулахад 5.4 дахин буурсан. Төсвийн хөрөнгө оруулалт 800 тэрбум төгрөгөөр тасарсан. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 хувиар өссөн. Төгрөгийн ханш суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа гэв.
Сангийн дэд сайд Пүрэв: Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байна. эдийн засгийг либериалчлах чиглэлээр сайн хууль гаргасан. 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. 200 тэрбумыг нь орон нутагт хэрэгжүүлнэ. Хөгжлийн банкны санхүүжилтээр 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
Ц.Нямдорж: Ирэх оны төсөв дэндүү хариуцлагагүй тооцоотой байна. Эдийн засаг нүх рүү унаж байна. Үүнийгээ Засгийн газар, УИХ, Монголбанк ч харахгүй байна. том төрөөс ухаалаг төр рүү гээд бүгд дэмжиж, гарын үсэг зурсан. Их хурлын гишүүд өдөр болгон хууль, журам зөрчиж байна. албан тушаалтай зууралдаж, хэдхэн хоногт ямар балиар юм хийж байна аа. Мөнгө угаагаад хэдэн хүн түрийвчээ зузаалаад сууж байгаа.
Төслийг дэмжихгүй.
Ё.Отгонбаяр: Эдийн засаг хямралтай байна гэж Ерөнхий сайд хэлсэн. Орон тоо олон мянгаар нэмэгдсэн. Орон тоо, зардлуудаа таная л даа. Төсөв өсөөд, зардал өсөөд байна. Хоёр жил сайхан байна гэж ярилаа. Худлаа төлөвлөлт оруулж ирээд, нэг л их өөдрөгөөр төсөөлсөн хүмүүс байх юм.
Чойжилсүрэн: Эхлээд орлогоо зөв тодорхойлоод, түүнд тохируулан зарлагаа тооцъё. Төсвийн байнгын хороогоор Ажлын хэсэг байгуулж, төсвийн тооцоог дахин хийе гэв.
Гишүүд ийн байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тиймээс Засгийн газраас өргөн уг хуулийн төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаахаар болов.