Google компанийн Андроидийн салбарт ажиллаж байсан Энди Рубин өнгөрсөн жилээс роботын салбарт хүч үзэх болсон. Учир нь АНУ-ын Засгийн Газрын хөрөнгө оруулалттай Бостон Динамикс гэх компанийг Google худалдан авч тулаанч робот бүтээх ажилд ханцуй шамлан орсон юм.
Харин өнгөрсөн шөнө түүнийг Google-ийг орхиж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Wall Street Journal болон The Information-д бичсэн мэдээллийг Google компани ч баталгаажуулсан юм. Компанийн гүйцэтгэх захирал Ларри Пейж “Би Эндид бүх л сайн сайхныг хүсэж байна. Түүний ачаар Андроид гэх үйлдлийн систем өнөөдөр тэрбум гаруй хүмүүсийг аз жаргалтай болгосон. Баярлалаа чамд” гэжээ.
Харин одоо роботын салбарыг Google-ийн судлаач эрдэмтэн 43 настай Жеймс Каффнер удирдан явуулах юм байна. 2013 оны эхээр Энди Андроидийн удирдах албан тушаалаа Синдар Пичайд хүлээлгэн өгч байсан. Харин Пичай саяхан Google-ийн дэд ерөнхийлөгчийн албыг хаших болсон юм. Андроид үйлдлийн системийг анх 2003 онд байгуулаад удалгүй Google-д борлуулсан Энди Danger компанийг байгуулахад мөн хамтарч байжээ.
Түүнчлэн Apple, Carl Zeiss-т ажиллаж байсан Энди одоо хаана юу хийх бол гэсэн сонирхолтой асуулт урган гарч байна. Мэдээж хэрэг шинээр бизнесээ эхлүүлж байгаа ялангуяа техник хангамжийн компаниудад зориулан инкубатор байгуулж байгаа. Гэхдээ бид Андроидийн эхэн үеийн демонууд түүнгүйгээр байхгүй байх байсан гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж: recode.net