Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ.
Дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар өрсөлдөж байна.
“Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300 оноо, хүрэл медаль 200 оноотой болно.
Эрэгтэйчүүдийн 60кг-д хүч үзсэн Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48кг-д М.Уранцэцэг нар финалд шалгарч тун удахгүй алтан медалийн төлөө барилдах гэж байна.
Д.Амартүвшин "А" зоог тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эквадор, Казахстаны бөхчүүдийг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Азербайжаны Мушкиев Игарыг 3:18 минутад цэвэр ялж финалд шалгарлаа. Алтан медалийн төлөө Азербайжаны Сафаров Орхантай барилдана.