Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, дунд сургуулиудын сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор сурагчдын автобусыг тодорхой чиглэлд явуулж буй.
Алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх зорилгоор Зүрх уул-V сургууль, Нисэх-120 мянгат, Дамбадаржаа-Хүч бөөний төв, Зүүнсалаа-36 дугаар сургууль, Нарангийн гол- 62 дугаар сургууль, Орбит-36 дугаар сургууль, Их Наран-36 дугаар сургууль, Баруун салаа-105 дугаар сургууль, Ботаник-Токиогийн гудамж, Шархад-Цайз-Сансрын туннель, Эмийн ургамал Баянзүрх цогцолбор сургууль гэсэн чиглэлд өглөө бүр сурагчдын автобус үйлчилж байгаа. Тэгвэл эдгээр автобус хүүхдүүдэд хүрэлцэхгүй байна гэсэн гомдол иргэдээс манайд ирсэн юм. Энэ дагуу нийслэлийн Тээврийн газрынхнаас тодруулахад “2014-2015 оны хичээлийн жилд долоон дүүргийн 47 сургууль, хоёр цэцэрлэгийн 4624 хүүхдийг 11 чиглэлд тээвэрлэхээр болсон.
Тодруулбал, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч 10 аж ахуйн нэгжийн 11 автобусаар үйлчилж байгаа. Автобусны хүрэлцээ хангалттай. Хамгийн гол нь хүүхдүүд автобусандаа сууж дадахгүй байна. Ботаник-Токиогийн гудамж чиглэлд л гэхэд өдөрт нэг, заримдаа хоёр хүүхэд үйлчлүүлдэг. Өмнө нь 12 чиглэлд сурагчдын автобус явуулдаг байсан ч хүүхдүүд суухгүй болохоор нэг чиглэлийнхийг нь хассан.
Уг нь сурагчдын автобусанд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд сууж, хүүхдүүдэд хяналт тавьж, авч явах ёстой. Гэтэл тэд ажлаа хийхгүй байна” гэж ярив. Сурагчдын автобусаар өдөрт 300-350, хамгийн олон нь 400 хүүхэд зорчиж байгаа аж. 1-12 дугаар ангийн хүүхдүүд эл автобусаар 200 төгрөгөөр зорчих журамтай.
О.Бат-Ундрах