“Бостон” балет компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг арванхоёрдугаар сард Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Цөмөөхэй” балетийг шинэчлэн найруулж, тоглуулахаар болсон.
Германы зохиолч Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганы хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
Харин монголчууд 1982 оны тавдугаар сарын 8-нд “Цөмөөхэй”-тэй танилцсан. Багачуудын хайрыг татсан энэ бүтээлийг дэлхийн олон театрууд шинэ жилийн баяраар тоглодог уламжлалтай. Манайд ч энэ уламжлал тогтоод буй. Гэсэн ч бүжгэн жүжгийн хувцас хэрэглэл, тайзны засалтаас эхлээд шинэчлэх шаардлагатай зүйл байгаа учраас Д.Алтанхуяг ийм шийдвэр гаргаж “Монголын балетийн хөгжил сан”- гийн дэмжлэгтэйгээр өөрчлөхөөр болжээ. Шинэчлэн, найруулах ажилд багагүй хөрөнгө шаардлагатай учраас төсөл хэрэгжүүлж буй багийнхан сонгодог урлагт элэгтэй үзэгчид, бизнесийн болон төрийн байгууллагаас хандив цуглуулсан юм билээ.
Түүнчлэн саяхан гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй" бүжгэн жүжгийн тайз, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, чимэглэл, хувцас хэрэглэлээ бүгдийг нь АНУ-аас ачуулсан тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Дундад далайг гатлан Монголыг зорьж ирж яваа шинэ жилийн “бэлгийг” Монголын багачууд, сонгодог урлагт элэгтэй үзэгчид удахгүй үзэх биз ээ.
С.Сэргэлэн