Эрүүл биеийн гол үндэс нь дасгал хөдөлгөөн гэдгийг өөрийн биеэр баталж яваа хүн бол Ц.Баярдаваа гуай юм.
Учир нь тэрээр 2006 онд тал цус харваж хөдөлмөрийн чадвараа алдсан хэдий ч сэтгэлийн их тэнхээ ялангуяа дасгал хөдөлгөөнөөр хөл дээрээ босож чаджээ.
Эрүүл явахад дасгал хөдөлгөөн хүнд туйлын хэрэгтэйг бусдад сануулахыг зорин “Hearty” фитнесс клубын багш Ц.Баярдавааг Хобби буландаа урьж ярилцсанаа хүргэе.
Хүн ерөөсөө үр хүүхдээ л бодоод байдаг юм билээ. Гэтэл эцсийн эцэст өөрийгөө бодохгүй бол үр хүүхдээ бодно гэж байхгүй шүү дээ.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Цэрэмпил овогтой Баярдаваа гэдэг. 1967 онд төрсөн. ЗХУ-ын Техник Мэргэжлийн Сургуулийн цаг засварын ангийг 1983 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд цэрэгт явсан. Цэргээс халагдаад хамгийн анхны “Болор” цаг засварын газрыг 1992 онд нээн ажиллуулж байсан.
-Та одоо ямар ажил эрхэлдэг вэ?
- “Hearty” клубт фитнессийн багшаар ажиллаж байна. Цаг засварчнаас фитнессийн багш болсон минь их сонин түүхтэй. Цаг засдаг байхдаа ачаалал ихтэй ажиллаж, бараг байнгын суугаа байдлаар өглөөний 9 цагаас оройн 21 цаг хүртэл ажилладаг байлаа. Гэртээ харьсан ч хоол, цайгаа уучихаад л өглөө гэхэд эзэнд нь хүлээлгэж өгөх цагаа шөнийн 3 цаг хүртэл нухчихдаг байсан юм. Энэ байдал ч удаан үргэлжилсэн.
Ингэж явсаар 2006 оны тавдугаар сарын 16-ны өглөө сэрээд босох гэтэл зүүн гар минь байхгүй болчихсон мэт санагдаад явчихлаа. Тэгтэл нөгөө гараараа тэмтэртэл яах аргагүй байж байна аа. Гараа дарж унтаад бадайрчихсан байх л гэж бодсон. Тэгээд мөлхөх гээд үзтэл бие минь жаахан ч гэсэн хөдөлдөггүй шүү. Эхнэр намайг цус харвасан болохыг мэдээд түргэн дуудан эмнэлэгт хүргэгдсэн.
Нугасны ус авах гэтэл бүдүүн хүнийх чинь олддоггүй юм байна. Би тухайн үед 100 гаруй килограмм жинтэй байсан юм. Эмч нар миний тархины томограф зургийг хараад “Гүн харвалт байна. Чи азтай байна. Учир нь гүн харвалттай хүн амьд үлдэх нь ховор байдаг” гэж хэлж байсан юм. Гэхдээ намайг насан туршийн хэвтрийн хүн болох байх гэж байлаа. Харин дунд сургуульд хамт сурч байсан ангийн найз маань “Ачтан” эмнэлгийн тархи, мэдрэлийн эмч байж таараад их тус болж, “чи хөл дээрээ босч чадна аа” гээд л их урам өгдөг байлаа.
-Их ачаалалтай ажилладаг байсан нь цус харвахад их нөлөөлсөн юм болов уу?
-Тийм. Түүнээс гадна зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг их нөлөөлдөг юм билээ. Би чинь тухайн үед 39 настай байсан. Энэ чинь цус харвахад залуу насандаа орно шүү дээ.
-Цус харвасан хүн эргэж хэвийн байдалдаа орох нь цөөхөн байдаг шүү дээ. Та өвчнөө яаж даван гарч чадав аа?
-Дасгал хөдөлгөөний л тус шүү дээ. Цус харвасныхаа дараа нэг жил хэвтрийн байж, дараа нэг жил нь мөлхдөг боллоо. Гэртээ байхдаа суниаж дасгал хөдөлгөөн хийх гэж унаж тусан өөрөө хичээдэг байсан. 2008 онд паралимпаас манай байт харвааны тамирчин алтан медаль хүртэхэд надад хөл дээрээ босох найдлага байгаа мэт санагдаж эхэлсэн. Мөн саажилттай эмэгтэй усан бассейнд хичээллэсээр эрүүл болсон тухай зурагтаар үзсэн юм. Тэгэхээр нь таягаа тулаад, зориглоод л Төв бассейний зүг гараад алхчихлаа. Хүн амьтнаас дайжисхийгээд л тойруу замаар яваад байлаа. Учир нь хүн харахад эвгүй, таягтай салгалж явдгаасаа санаа зовоод тэр л дээ.
Замдаа амарсаар төв бассейн дээр очоод бүртгүүлэх гэсэн хэдэн төгрөг дутчихлаа. Дараа ирэхээр шийдээд буцаж эргэхдээ хажуугийн фитнессийн танхим руу шагайтал халзан толгойтой, нүд нь гялалзсан, цаанаасаа нэг эерэг энергитэй Өнөрөө гэх багш намайг хараад маш сайхнаар угтаж авсан. Үнэн байдлаа хэлтэл хөнгөлөлттэй үнээр хичээллэхийг надад санал болгосон юм. Би ч тэр дороо төлбөрөө хийгээд, таягаа тавиад л дасгалаа хийгээд эхэлсэн. Дасгал хийх ч гэж дээ. Гараараа нэг юм барьчихаар атгасан гараа арайхийж тавьдаг байсан юм. Тэгж л эхэлсэн дээ.
-Та фитнессийн өрөөгөөр шагайсан чинь л их зөв үйлдэл болж дээ?
-Харин тийм. Тэр фитнесст хичээллэж, багшилж байгаа гээд бүх хүмүүсийн энерги надад их сайхан санагддаг байлаа. Эдгэрэхэд минь тэр бас их нөлөөлсөн байх. Шижигнэсэн сайхан залуучуудтай хамт хичээллээд, тэдэнтэй буу халаад суух ч сайхан санагддаг юм. Урт цагааны дэргэд байдаг гэрээсээ төв бассейн хүртэл таягаа тулан, хөл өвдөхөөр нь замдаа амарсаар 2 цаг 30 минут алхдаг байлаа. Ирж очихын 5 цаг гэсэн үг шүү дээ.
Сүүлдээ намайг төлбөр мөнгө гэлгүй үнэгүй явуулдаг болсон. Одоо хүртэл би талархдаг юм. Бүүр цоо эрүүл болоогүй ч хөл гар минь овоо дээрдсэн. Удалгүй тухайн газраа багш болж хоёр жил хичээл заасан. Дараагаар нь гэрт ойрхон болохоор “Теди” төвд байрладаг “Hearty” фитнесс клубт очиж уулзан үнэн учраа хэлэхэд надад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломж олгосон. Дөрөвдүгээр сард хөнгөн атлетикийн улсын тэмцээнд амжилт үзүүлсний дараа “Аварга болоорой” гэж ерөөн бүр үнэгүй хичээллүүлдэг болсон гээч. Мөн л баярлаж явдаг даа. Саяхнаас гэрээт багш хийх болсон.
-Та бас хөнгөн атлетикаар хичээллэдэг юм уу?
-Миний нэг шавь “Баяраа ах, би таныг урьд шөнө хар костюм пиджактай, зөндөө хүнээр тойруулчихсан зогсож байна гэж зүүдэллээ” гэсэн чинь бусад нь “Таныг яг олимпоос ирж байгаагаар зүүдэлсэн байна” гэж амны билэгтэй яриа өрнүүлж билээ. Тэгээд би ер нь яагаад болохгүй гэж бодон саяхан Бээжин явж парагийн тамирчдын F37 гэх олон улсын ангиллаа тогтоолголоо. Сая бөөрөнцөг, зээрэнцгийн улсын аваргын тэмцээнд анх удаа орж хоёуланд нь дөрөвт орсон.
-Хэдийнээс энэ спортоор хичээллэсэн бэ?
-Энэ оны дөрөвдүгээр сараас хичээллэж эхэлсэн. Зунжингаа л бөөрөнцөг, зээрэнцгээ шидлээ дээ. Одоо багшлахынхаа хажуугаар шидээд л байна.
Хуучны найзуудтайгаа саяхан уулзсан юм. Намайг таяг тулаад салгалсан юм л ирнэ гэж төсөөлж л дээ. Гэтэл би костюм пиджак өмсөөд, хар шилтэй “цэмбийгээд” очсон бүгд мэл гайхсан.
-Тэгвэл маш богино хугацаанд хичээллэсэн ч амжилттай оролцсон байна шүү дээ. Нэгэнт олон улсын ангиллаа тогтоолгосон юм чинь гадагшаа тэмцээн уралдаанд явах төлөвлөгөө байгаа л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Дараа жилийн улсын тэмцээнд медаль зулгаах байх л гэж бодож байна. Олон улсын ангиллаа тогтоолгосон юм чинь гадагшаа тэмцээн уралдаанд оролцох нь нээлттэй болсон гэсэн үг. Хүмүүс намайг өөрийнхөө талаар ном бич гэж хэлдэг. Цөөнгүй амжилт гаргасныхаа дараагаар ном бичих бодолтой байна.
-Эрүүл биеийн гол үндэс нь дасгал хөдөлгөөн гэдгийг та өөрийн биеэр баталж байх шиг. Өвчнөө давахад сэтгэл санааны өөдрөг байдал бас нөлөөлөх байх тийм үү?
-Хүн өвдчихөөд сэтгэл санаагаар унаад байх юм бол тэгээд л дуусдаг байхгүй юу. Эмнэлгээр явж байхад цус харвасан ялангуяа эмэгтэй хүн уйлаад л байгаа харагддаг юм. Над дээр нэг охин ирээд “Манай ээж эмнэлэгт байгаа. Та очоод сэтгэл санааг нь засаад өгөөч” гэсэн. Тэгээд би очтол намайг хараад өмнө нь цус харвасан хүн гэдэгт итгэж өгөхгүй, есүс шүтэж байгаа юм шиг л хандсан. Би түүнд хэд хэд зөвлөгөө өгч, өөрөө ч хичээн одоо хамаагүй дээр болсон байна лээ. Цус харвасан хүн өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ чадахгүй болоход их бачимдаж, стресстдэг юм. Энэ үед дэргэдэх хань, үр хүүхэд, найз нөхдийн нөлөө их чухал байдаг. Хүний төлөө өвдсөн биш өөрөө өөрийгөө л зоригжуулж, хөл дээрээ босохын төлөө өөрөө л хичээх хэрэгтэй байдаг юм.
-Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Танд танигдав уу?
-Цаг засдаг байхад надад зөндөө найз байлаа. Би ч тэр үед мөнгө төгрөг ихтэй, хааяахан хүртчихдэг байсан. Найз нөхөд гэх хүмүүс бараг шавчихдаг л байлаа. Их л найзтай юм шиг санагддаг байсан. Гэтэл өвдөөд хэвтэхэд сэтгэлээрээ ирж байгаа нь цөөхөн. Таягтай салгалаад явж байхад машин дотроосоо харчихаад хараагүй дүр үзүүлсэн найз гэх хүн ч байна. Харин Баянмөнх, Баттогтох гээд хоёр сайхан найзтай. Ер нь тэр хоёр минь л байхад болоо доо.
-Одоо таныг харахад цоо эрүүл хүн шиг л байна.
-Зарим эмч намайг цус харвасан гэхэд итгэдэггүй. Тархины зургийг минь харж байж л нэг юм итгэнэ. (инээв) Хуучны найзуудтайгаа саяхан уулзах болоод би очлоо. Тэгсэн намайг таяг тулаад салгалсан юм л ирнэ гэж төсөөлж л дээ. Гэтэл би костюм пиджак өмсөөд, хар шилтэй “цэмбийгээд” очсон бүгд мэл гайхсан. Дараа нь бид голын эрэг дээр очоод сэлэх гээд хувцсаа тайлсан тэр хэдийн дэргэд бие хаа маань арай эмх цэгцтэй харагдаж байгаа юм чинь.
Эрүүл байхдаа хүн биеэ анзаардаггүй юм байна. Өвдөхөөсөө өмнө би гүзээтэй, бүдүүн байсан. Одоо би та нар шиг залуу хүүхдүүдэд хэлдэг юм, “Эрүүл, залуу байгаа дээрээ дасгал хөдөлгөөнийг сайн хийж бай” гэж.
-Хүний бие организм залуу байхдаа дасгал хөдөлгөөнийг хурдан хүлээн авч, үр дүнгээ их өгдөг юм шиг санагддаг.
-Харин тэр чинь байхгүй юу. Анаполик гээд өсөлтийн гормон хүний биед 25 нас хүртэл байдаг. Түүнээс цааш катаполик гэх гормон гарч ирж хоёул хамт байсаар 49 нас хүрэхэд анаполик нь алга болдог гэж спортын анагаах ухааны номноос уншиж байсан. Тэгэхээр залуу байдлыг хадгалах анаполик гормоныг өөртөө хэрхэн удаан байлгах вэ гэдэг нь дасгал хөдөлгөөнөөс шууд хамаарна гэсэн үг.
-Амралтынхаа өдрөөр та гэртээ зүгээр суухаар бие махбод чинь дасгал хөдөлгөөнөө “нэхээд” байна биз?
-Тэгнэ. Бие нозоороод л дасгалаа хиймээр болдог юм. Эрүүл хүмүүстэй адилхан л гантелиа шахна шүү дээ. /инээв/
-Өвдөхөөсөө өмнө ямар нэгэн спортоор хичээллэдэг байсан уу?
-Огт хичээллэдэггүй байсан. Харин дунд сургуульд байхдаа спортын олон арга хэмжээнд оролцдог, идэвхтэй хүүхэд байлаа. Тэр л одоо надад их суурь болж байх шиг байна. Ажил, ажил гэсээр энэ биеийг гаргуунд нь хаяж, хэдэн хүүхдээ орон сууцанд амьдруулчих юмсан гэсэн бодолтойгоор л шөнө оройгүй ажилладаг байсан минь тэр байхгүй юу. Хүн ерөөсөө үр хүүхдээ л бодоод байдаг юм билээ. Гэтэл эцсийн эцэст өөрийгөө бодохгүй бол үр хүүхдээ бодно гэж байхгүй шүү дээ.
Төв бассейний фитнесст ажилладаг байхад бассейнд сэлж байгаа ач зээ нараа хүлээн үүдэнд нь суугаагаараа унтаж байгаа настай хүмүүс харагддаг юм. Би тэдэнд хэлдэг байсан юм. “Ач зээ нараа сайн явахыг нь үзье гэж бодож байгаа бол одооноос биеэ бодож бай. Хүүхдээ хүлээж байх зуур 30 минут ч болтугай дасгал хөдөлгөөн хий” гэдэг байсан. Зарим нь миний хэлснээс нэгийг бодоод дасгал хөдөлгөөн хийж эхэлдэг.
Мөн нэг л хөдөлж өгөхгүй, хүчээр дасгал хийж байгаа мэт хүн дээр очоод би яриа өдөж, урам өгөх их дуртай. Манайд чинь хэн нэгэн хүний хамаатан садан дунд Солонгост ажилладаг нэг хүн эсвэл харвасан нэг хүн байдаг болчихсон. Тэгэхээр ахмад гэлтгүй ямар ч насны хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед суугаа ажил их болсон байгаа энэ үед дасгал хөдөлгөөнийг цаг зав гарган хийх нь чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.