Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга сэтгүүчлэд хандан мэдээлэл өглөө. Тэрээр Оюутолгой төслийн гадаад болон монгол ажилчдын цалин тэнгэр газар шиг зөрүүтэй байгаад болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланд шүүмжлэлтэй хандсан юм. Ингээд түүний ярьсныг бүрэн эхээр нь хүргэе.
Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын төсөв буюу Монгол улсын иргэн Таны төлсөн татвараас 100 сая долларыг энэ төсөлд төлсөн. Энэ бол дор хаяж 100 цэцэрлэгийн мөнгө, 100 сургуулийн мөнгө.
ГАГНУУРЧНЫ ӨДРИЙН ЦАЛИН ГАДААД АЖИЛТАНД 1 800 000 ТӨГРӨГ БАЙГАА БОЛ МОНГОЛ АЖИЛТАНД 71 000 ТӨГРӨГ БАЙГАА НЬ 25 ДАХИН ЗӨРҮҮТЭЙ БАЙНА!
Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн асуудлаар МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьсан. Юуны өмнө асуулгыг эргэн сануулъя.
Нэг. Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны 30/15/59 дүгээр тушаалаар “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тайлан дүгнэлтээ гаргасан байна. Ажлын хэсгийн тайланг Засгийн газрын хурлаар хэзээ хэлэлцэж ямар дүгнэлт хийн, ямар шийдэлд хүрсэн тухай, энэхүү шалгалтын тайлан, танилцуулгыг төрийн нууцын зэрэглэлд хамруулсан үндэслэл;
Хоёр. Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулсан нэмэлт санхүүжилтийн асуудал ямар түвшинд байгаа, энэ талаар Засгийн газрын баримталж буй байр суурь;
Гурав. 2007 онд тохиролцсон хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний төсөлд тусгагдсан анхны хөрөнгө оруулалтад шаардлагатай 2,724,0 сая ам.доллар гэрээ байгуулах үед 5,1 тэрбум ам.доллар болж өссөн шалтгаан, үүнийг Монголын Засгийн газар хүлээж авсан үндэслэл;
Дөрөв. Канадын АММЕК, Австралийн МИНПРОК зэрэг туршлагатай, мэргэжлийн компаниудаар гурван жилийн турш хэд хэдэн удаа тодотгон хийлгэсэн ТЭЗҮ (ТЭЗҮ-д тусгасан нийт хөрөнгө оруулалтын 17,5 хувь нь үйл ажиллагааны явцад гарч болох тооцоолох боломжгүй зардлыг нөхөхөд зориулсан 907.0 сая ам.доллар)-д хөрөнгө оруулалтын нийт дүнг 5.124.0 сая ам.доллар гэж тусгасан байна. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи таван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтад зарцуулсан нийт хэмжээ 9 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдсэн шалтгаан, энэ өсөлтийг Засгийн газар хэрхэн үзэж байгаа;
Тав. Төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн Хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум ам. доллар, харин Оюу толгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд засвартайгаар хүлээж авсан протоколд хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 5,1 тэрбум ам. доллар гэж зөрүүтэй тусгасны аль тоог бид баримтлах ёстой, зөрүүтэй тоог нэгтгэх талаар яриа хэлэлцээр явж буй эсэх;
Энэхүү асуулгаа ягаан бланканд хэвлүүлсэн нь асуулгын хариуг нэн яаралтай авах дүрэм журамтай юм. 2014 оны 10-р сарын 13-наас хойш өнөөдөр яг 14 хоног өнгөрсөн ч хариу ирээгүй байна.
Энэ шалгалтын тайланг төрийн нууцын зэрэглэлд хамааруулах үндэслэлийг олж харсангүй, харин ч баялгаасаа ашиг хүртээгүй атлаа өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийг мэдэх эрхтэй гэж үзэж, уг тайлангийн заримаас ишлэн хүргэхээр шийдлээ.
Дээрх асуулгын нэгдүгээрт дурдсан, төрийн нууцын зэрэглэлд хамруулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланг нийтэд ил болгохоо мэдэгдэж байсан. Миний бие энэ шалгалтын тайланг төрийн нууцын зэрэглэлд хамааруулах үндэслэлийг олж харсангүй, харин ч баялгаасаа ашиг хүртээгүй атлаа өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийг мэдэх эрхтэй гэж үзэж, уг тайлангийн заримаас ишлэн хүргэхээр шийдлээ.
Оюутолгойн гэрээ ямар гэрээ болсон, төсөл бидэнд үр өгөөжөө өгөхийн оронд яагаад өрөнд унагаад байгаа, яагаад бид үүнийг өөрчлөх ёстой талаар олон нийтийг мэдээлэлжүүлэхгүйгээр бид нэгдсэн хүч болж төслийн үр ашгийг хүртэх чиглэлд гэрээг өөрчилж чадахгүй.
Үүнийг дэлгэж эхлэхийн өмнө энэхүү ажлын хэсгийн ажил бүрэн төгс болсон гэж үзэхгүй байгаагаа бас хэлэх хэрэгтэй. Ажлын хэсгийн тайлангаас харахад, зорилгоо бүрэн гүйцэлдүүлээгүй, гэрээнүүдийг судалж, тэр түвшинд санхүүгийн баримтын тулгалт хийж чадаагүй, түүнээс болоод анхны хөрөнгө оруулалтад оруулах шаардлагагүй зүйлсийг оруулж тооцсон, шалгалтын материал дотор хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй тоонууд байгаа зэрэг алдаа дутагдлуудыг хэлж болно.
Гэвч эхний ээлжинд энэ төслийн үйл ажиллагаанд ноцтой алдаанууд байгааг илчилж, дахин нарийвчилж нягтлан шалгах шаардлагатайг дурдсан, мөн монголчууд бол санаан зоргоороо залилж болох хүмүүс биш юмаа гэдгийг “хөрөнгө оруулагч” гэх Рио Тинтод ойлгуулж чадсанаараа нааштай алхам болсон гэж үзэж болно.
Ингээд миний бие амласан ёсоор шалгалтын ажлын хэсгийн дүнгээс хэсэгчлэн олон нийтэд хүргэх болно.
Монголчууддаа цэгцтэй, ойлгомжтой байлгах зорилгоор түүвэрлэн хүргэх болно.
Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын төсөв буюу Монгол улсын иргэн Таны төлсөн татвараас 100 сая долларыг энэ төсөлд төлсөн.
Энэ бол дор хаяж 100 цэцэрлэгийн мөнгө, 100 сургуулийн мөнгө.
Энэ мөнгийг юунд зарцуулж байгааг Монголын олон нийт, татвар төлөгчид, ирээдүйд энэ төслийн зээлийн өрийг төлөх үүрэгтэй болж байгаа Монгол Улсын иргэн бүр мэдэх эрхтэй бөгөөд, миний бие Та бүхнийг төлөөлж энд суугаагийнхаа хувиар үүнийг мэдүүлэх үүрэгтэй.
Энэ баримтуудыг уншихдаа дурдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлөх ёстой өр болсон гэдгийг бүү мартаарай!
Баримт 1. “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаар
Төслийн менежментийн институтын /Project management institute буюу PMI/ 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг Оюутолгой ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судаллаа. Төслийн менежментийн институт /PMI/ нэртэй олон улсын байгууллага 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 /гучин мянган/ төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна.
Уг судалгаагаар “Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2,8 дахин их байна.
Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108,7 сая доллараар илүү байна.
Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй. Тухайлбал, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71.606..0 төгрөгөөр тооцож олгосноос харахад зөрүү нь 25 дахин их байна.
Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ.
Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн хүүхдийн сургалтын төлбөрийг МОНГОЛЧУУД ЗЭЭЛЭЭРЭЭ ТӨЛДӨГ !
/214,4 сая америк доллар буюу 400 тэрбум 928 сая төгрөг/
Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай!
“...2004 оны 11-р сарын 19-ний өдөр Turquiose Hill Resource /IVN/ болон бусад Айвенхоу группын хамааралтай компаниуд хооронд байгуулагдсан “cost sharing agreement” буюу зардал хуваалцах гэрээний дагуу Оюутолгой ХХК
- 2010 онд 23,1 сая ам.долларын,
- 2011 онд 21,3 сая ам.долларын зардал хуваарилжээ.
Оюутолгой төслийн болон тус компанийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй, группын бусад компаниудаас хуваарилагдан бүртгэгдсэн байж болзошгүй зардлуудыг түүвэрлэсэн. Тус зардал хуваалцах гэрээг гаргаж өгөхийг 2013 оны 7-р сарын 22-ны өдрөөс хойш удаа дараа бичгээр нэхэмжилсэн боловч 10-р сард Оюутолгой ХХК-д ямар ч хамааралгүй гэрээ учраас гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.
Гэтэл Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор САП бүртгэлийн системд 42-46-аар эхэлсэн дансуудад зардлаар бүртгэгдсэн гаднын үйлчилгээ, бусад үйлчилгээ, гэрээт ажил, байр хангамж, түрээсийн зардал, гишүүнчлэлийн төлбөр хураамж, эмнэлгийн үйлчилгээ, аяллын зардал зэрэг утгатай зардлын гүйлгээг гурван оноор ерөнхий журналын бүртгэлд үндэслэн шалгахад Оюутолгой төсөлд шууд хамааралгүй дараах зардлууд бүртгэгдсэн байна. Тухайлбал,
- Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд,
- Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани. Уг компанийн талаар дараагийн баримтад дурдах болно/ ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс,
- Эмнэлгийн үйлчилгээ,
- Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс,
- Эмнэлгийн үйлчилгээний зардлууд,
- Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт,
- Хүүхдийнх нь сургалтын төлбөр,
- Аялал зугаалга,
- Нислэгийн тийз,
- Хятадын татвар,
- Бусдад өгсөн бэлэг, хандив,
- Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд,
- Ванкуверт агуулахын түрээс,
- Ажилтан элсүүлэх зардал,
- Дайны эрсдлийн даатгал,
- Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ...”
/Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн материалаас түүвэрлэн 2 дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх материалуудыг http://www.sonin.mn/blog/uyanga/32200 болон https://www.facebook.com/setguulchuyanga/posts/611208128990016:0 хуудаснаас олж үзнэ үү/