Одоогоос арван жилийн өмнө "Firefox 1.0" гарч байжээ. Энэ арван жилд веб хөтчийн ертөнцөд маш олон зүйл өөрчлөгдсөн байна. "Microsoft" компанийн "Internet Explorer" энэ зах зээлийг дангаараа шахуу эзэлж байсан цаг өнгөрч үүнтэй өрсөлдөхүйц веб хөтчүүд гарч ирсээр.
"Mozilla" компани "Firefox"-ын арван жилийн ойдоо зориулж веб хөгжүүлэгчдэд зориулсан хувилбараа гаргалаа. Хэрвээ та цоо шинэ веб хөтөч гарсан байх гэж төсөөлж байгаа бол тийм биш юм. Энэ хувилбар нь веб хөгжүүлэлтэд хэрэгтэй бүх хэрэгслүүд нь суулгаастай байдаг энгийн "Firefox" гэж хэлж болно. Веб хөгжүүлэгчдэд энэ тэндээс хэрэгтэй хэрэгслүүдээ татаж суулгах ажлыг энэ веб хөтөч маань хөнгөвчилж байгаа юм.
Хамгийн эхний онцлог нь бүхэлдээ хар загвартай болсон байгаа. Хэрэгслүүдийн загвар нь мөн үүнд орно. Энэ загвар нь дэлгэцэд олон зүйл багтаадаг давуу талтай. Мөнхүү веб хөгжүүлэх орчин нь хар өнгөтэй байх нь их тохиромжтой байдаг.
Энэ хувилбарт хоёр гайхамшигтай хэрэгсэл байдаг. Тэдгээр нь өөр веб хөтөч, төхөөрөмжүүдэд веб сайт болон веб аппликейшнаа хөгжлүүлэх, тестлэх боломжийг олгодог "WebIDE", "Valence" хоёр юм.
"Valence" нь бусад веб хөтөч, төхөөрөмжүүдэд өөрийнхөө веб болон аппликейшнийг тестлэхдээ "Firefox"-ын хөгжүүлэлтийн орчныг ашиглах боломжийг олгодог.
"WebIDE" нь веб аппликейшнаа веб хөтөчдөө юм уу "Firefox" үйлдлийн системтэй төхөөрөмжид хөгжүүлэхэд хэрэглэгддэг.
Бусад хэрэгслүүд нь веб хөгжүүлэгчдийн сайн мэддэг хэрэгслүүд байгаа. Үүнд:
- "Responsive Design Mode": Веб хөтчийнхөө өргөнийг өөрчлөхгүйгээр хөтөч дотроо өргөнийг өөрчилж "responsive" вебээ яаж харагдаж байгааг нь харахад ашиглагддаг.
- "Page Inspector": HTML, CSS, веб бүтцээ эндээс хялбархан засаж, өөрчилж болно.
- "Web Console": Javascript кодоо вебтэйгээ харьцахад ашигладаг.
- "Javascript Debugger": Жаваскрипт кодоо зүгшрүүлэхэд ашигладаг.
- "Network Monitor": Вебийн бүх "request"-үүдийг бүртгэж, зарцуулсан хугацааг харуулна.
- "Style Editor": Вебийнхээ загварыг засварлана.
- "Web Audio Editor": Web Audio API ашиглаж байгаа үед үүгээр ороод дуунуудын өнгө, давтамж гэх мэт үзүүлэлтүүдийг нь өөрчлөн туршиж болно.
Татаж авч туршихыг хүсвэл: https://www.mozilla.org/en-US/firefox/developer/ хаягаар орж татаж авч болно. Суулгахад өмнөх "Firefox"-оо дарж суухгүй тусдаа суух болохоор чөлөөтэй сонирхож болно.