Эдийн засгийн өсөлт долоон хувь болж саарлаа. Монголбанкныхан энэ оны эцэст 3.5 хувьтай дүйнэ гэсэн гутранги таамаг дэвшүүлэв. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл ирэх жил 2009 оныхоос ч хүчтэй хямрах төлөвийг илтгэж байгааг санхүүгийн салбарынхан ярьж байна.
Шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын хийх гол ажил нь улс орноо хямралд унахаас сэргийлэх, улмаар эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах юм. Ингэхийн тулд улсын төсвийн зардлыг танах, бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ам.долларын орох урсгалыг сайжруулах шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг эрүүлжүүлэх олон арга хэмжээний нэг нь өрөө төлөх төлөвлөгөө боловсруулах юм.
Манай улс 2017 онд Хөгжлийн банкны бондын 600 сая ам.доллар, “Чингис” бондын 500 сая ам.долларын хөрөнгийг эргүүлэн төлнө. Нийт 1.1 тэрбум ам.доллар гэсэн үг. Хөрвүүлбэл, хоёр их наяд төгрөг болно.
2015 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед өрөө төлөх төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй гэж Монголбанкныхан удаа дараа сануулсаар байсан. Гэвч УИХ улс орны эдийн засгийн ирээдүйг залдаг төсөв, мөнгөний бодлогыг баталдаг “халуухан” цаг үетэй давхцуулаад Засгийн газраа огцруулчихлаа. Юун өр төлөх төлөвлөгөө боловсруулах манатай. Тиймээс өрөө хэрхэн төлөх талаар бодлого чиглэл, зорилтыг тодорхойлж чадсангүй.
Манай улс 2017 онд Хөгжлийн банкны бондын 600 сая ам.доллар, “Чингис” бондын 500 сая ам.долларын хөрөнгийг эргүүлэн төлнө. Нийт 1.1 тэрбум ам.доллар гэсэн үг. Хөрвүүлбэл, хоёр их наяд төгрөг болно. Энэ хөрөнгийн 650 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар төлнө гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсэн. Бусад 1.4 их наяд төгрөгийг хувийн хэвшлийнхэн төлөх учиртай. Тэд Хөгжлийн банкнаас зээл авч, бизнесээ санхүүжүүлсэн юм. Хувийн хэвшлийнхний төлөх зээлэнд санаагаа чилээх нь зохимжгүй. Харин Засгийн газрын төлөх өрөнд санаа зовох нь зүйн хэрэг.
Засгийн газар өөрт ногдсон өрөө төлөхийн тулд 2015 оны төсөвт 190, 2016 оныход 160 сая ам.доллар тусгах шаардлагатайг эх сурвалж дуулгалаа. УИХ-ын гишүүд төсвийг баталсны дараа удахгүй тодотгоно гэж ярьцгаасан. Төсвийг тодотгохын зэрэгцээ өр төлөх төлөвлөгөө боловсруулж, 190 сая ам.долларын хөрөнгийг тусгах болов уу. 650 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлөхөд төлөвлөгөө гаргаж сүржигнэх хэрэггүй мэт санагдаж магадгүй.
Уг нь өр дарахад зориулж, Төсвийн тогтвортой байдлын санд төдөн төгрөг төвлөрүүлнэ гэж Төсвийн тухай хуульд тусгаад УИХ-аар батлуулчихвал зайлшгүй хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ өр төлөх төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь валют хэрхэн олохтой холбоотой. Монголчууд дэлхийн зах зээлд бонд гаргаж, долларын зээл авсан. Түүнийгээ ам.доллараар эргүүлэн төлөх учиртай. Төгрөгөөр төлөх бол төлөвлөгөө гаргах нь бараг утгагүй ажил. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд 60 хувиар буурч, хоёр тэрбум “ногоон” болов. Энэ жил дөнгөж 800 сая ам.долларын хөрөнгө орж ирлээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас үүдсэн ам.долларын хомсдолыг дэлхийн зах зээлээс босгосон 2.1 тэрбум ам.доллараар нөхөв. Монгол Улсын гадаад валютын нөөц 2012 оны эцэст 4.4 тэрбум долларт хүрсэн бол өдгөө 1.5 тэрбум “ногоон”-той дүйгээд байна. Зах зээлд дутагдсан долларыг нийлүүлсээр байгаад нөөц ийн багассан хэрэг. Гэсэн ч ам.долларын хомсдол үргэлжилсээр, ханш нь ч чангарсаар байгаа. Товчхондоо Монголын эдийн засагт доллар ховордож байна. Гэтэл зээлээ эргүүлэн төлөхөд бидэнд ам.доллар хэрэгтэй.
Монгол Улс гурван сарын гадаад худалдааны эргэлтээ хангах валютын нөөцтэй байх ёстой. Тиймээс үлдсэн 1.5 тэрбум “ногоон”-оороо өрөө төлөх боломжгүй. Тэгэхээр 2017 он гэхэд дор хаяж 1.1 тэрбум ам.доллар олж нөөцлөх шаардлагатай. Өр төлөх төлөвлөгөөний “амин сүнс” нь валют олох арга тактик боловсруулах юм. Яаж доллар олох вэ? Олохгүй бол хэчнээн их төгрөг байлаа ч өрөө дарж чадахгүй. Тиймээс өрөө дарах “ногоон” олох арга чарга хайх нь зайлшгүй.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх хоёр жилд хэр өсөх вэ. Тэвшийн говьд нэг тэрбум гаруй ам.долларын өртгөөр цахилгаан станц барих гэрээнд “Могул пауэр” компани гарын үсэг зурсан сайхан мэдээ өчигдөрхөн сонстлоо. Гэхдээ л гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтээс шалтгаална.
“Оюутолгой”-н хоёр дахь шатны санхүүжилтэд 5.9 тэрбум ам.доллар зарцуулах тооцоотой. Энэ төслийн бүтээн байгуулалт эхэлбэл ирэх жил нэг тэрбум “ногоон” манай зах зээлд орж ирэхийг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган дуулгасан. Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Ерөнхий сайд болбол хоёр сарын хугацаанд “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж ярьжээ. Гэвч “Рио Тинто” Монголын талд хүлээж авахад бэрх санал тавьчихаад байгаа тухай явган яриа тэнэж яваа.
Монгол Улс гурван сарын гадаад худалдааны эргэлтээ хангах валютын нөөцтэй байх ёстой. Тиймээс үлдсэн 1.5 тэрбум “ногоон”-оороо өрөө төлөх боломжгүй. Тэгэхээр 2017 он гэхэд дор хаяж 1.1 тэрбум ам.доллар олж нөөцлөх шаардлагатай.
Зарим эх сурвалж “Рио Тинто” 2016 он хүртэл төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвгүй байгаа гэж буй. Хэрвээ “Оюутолгой” төслийн санхүүжилт эхэлбэл өр дарах хэмжээний “ногоон”-ыг манай зах зээлд оруулчих болов уу. Ам.доллар олох дараагийн арга нь дэлхийн зах зээлээс дахин хөрөнгө босгох юм. Зөвхөн өөрсдөөс шалтгаалах учраас хамгийн хялбар хэрэгжих арга. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гадаадын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн агуулгатай заалтын ганц цифрийг засахад эрх зүйн орчин нь нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, 40 хувийг 70 болгож, хязгаарын таазыг өндөрсгөхөд “ногоон гэрэл” асна гэсэн үг.
Засгийн газар 2015 оны Төсвийн тухай хуулийг өргөн барихдаа өрийн таазыг өндөрсгөх саналыг тавьсан. Гэвч дэмжлэг аваагүй. Төсвийг тодотгох үеэр өрийн таазыг өндөрсгөх санал дахин гарах болов уу. Зээл авдаггүй юм гэхэд өрийнхөө таазыг өсгөчихөөд тулгарах бэрхшээлд бэлэн сууж байвал дээр. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол бидэнд зээл авахаас өөр гарц байхгүй. Тиймээс эртнээс замаа засаж байх нь зүйтэй. Ер нь зөвхөн өрөө төлөхөд гэлтгүй эдийн засгаа эрүүлжүүлэхэд ам.доллар хэрэгтэй.
Ам.долларын урсгал татарснаас шалтгаалж, манай улсын эдийн засаг агшсан, бас бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Манай улс нийт 5.5 тэрбум ам.долларын өртэй. Өр үүсэхээс эргэн төлөгдөх хүртэлх бүх харилцааг зохицуулах Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг Сангийн яамныхан боловсруулаад байгаа.
Гадаад зээлийн хөрөнгөөр аль болох эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөх чадвартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, дамжуулан зээлдүүлэх, өрийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, олон нийтэд тогтмол мэдээлэх зэрэг зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгажээ. Энэ хуулийг баталснаар зээлийг хэн нэгэн улстөрч өөрийн үзэмжээр зарцуулдаг байдал хязгаарлагдах юм. Юутай ч зээлийг удирдах маршрутыг хуульчлах нь.
...Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гадаадын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэх үүний 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн агуулгатай заалтын ганц цифрийг засахад эрх зүйн орчин нь нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, 40 хувийг 70 болгож, хязгаарын таазыг өндөрсгөхөд “ногоон гэрэл” асна гэсэн үг...
Т.Энхбат