Хоёр хүүхдийн ээж, Хавьер Бардемын гэргий 40 настай Пенелопа Крусыг “Оны хамгийн хүсэмжит эмэгтэй”-гээр дахин шалгаруулсан. Харин Испани жүжигчин үүнд нэг их сэтгэл хөөрөөд, тааламжтай хандаад байдаггүй гэнэ лээ.
-Пенелопа, танд баяр хүргэе. Дэлхийн хамгийн хүсэмжит эмэгтэй гэдэг алдар сайхан сонсогдох нь мэдээж шүү дээ?
-Санал нийлэхгүй байна. Миний хувьд ямар нэгэн тэнэг “секс билэг тэмдгүүд”-ийн дунд багтах дургүй. Би өөрийгөө тэдний нэг гэж боддоггүй. Өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл өөрийгөө нэг ч удаа тольддоггүй гээд бод л доо. Бусад эмэгтэйчүүдийн адилаар л өглөө эрт босч, шүдээ угааж, усанд ороод, толинд харахад нэг их хүсээд баймаар дүр төрх харагддаггүй. Гэлээ гээд үүнд гутраад байх юу байхав.
Би байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байдаг. Миний хувьд амьдралын хамгийн чухал зүйлс бол гэр бүл, хүүхдүүд минь үргэлж л тийм байсан. Бүр багаасаа л найрсаг өнөр өтгөн гэр бүлд өссөн болохоор яг л тийм гэр бүлтэй болно гэж мөрөөддөг байлаа. Ингээд Бардемтай хайр сэтгэлийн холбоотой болж, гэрлэснийхээ дараа хоёулаа хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан. Тиймээс би нөхөр хүүхдүүддээ цаг зав гаргахын тулд жилд нэгээс дээш удаа зураг авалтанд оролцохоо больсон юм.
-Ингэхэд таны бие хүүхдээ төрүүлснээс хойш ч огтхон ч өөрчлөгдөөгүй шүү дээ?
-Тийм ээ. Төрснийхөө дараа урьдынхаас ч их идэж байсан ч гэсэн огт таргалаагүй. Нууц нь маш энгийн. Би анхныхаа хүүхдийг 13 сар хөхөөр хооллосон, баг охиноо ч гэсэн. Хөхөөр хооллоход өдөрт дунджаар 500 калори шатаадаг. Тэгэхээр яаж ч таргалах вэ дээ. Хөхөөр хооллох нь ээж хүнд жинхэнэ аз жаргал. Зарим эмэгтэйчүүд янз бүрийн шалтгаанаас болоод хүүхдээ хөхөөрөө хооллохоос татгалздаг. Миний хувьд бол эсрэгээрээ.
-Таныг харахаар хоёр өөр эсрэг тэсрэг төрх буугаад байдаг юм. Нэг талаас нь харахад хүчирхэг, тууштай хүчтэй эмэгтэй шиг, нөгөө талаас нь харахад болор ваар шиг эмзэгхэн ч юм шиг. Харин үнэн хэрэгтээ та чухам хэн бэ?
-Маш энхрий цэцэг! Би хүчтэй, бусдаас хараат биш өссөн, энэ бол ээж, гэр бүлийн маань ач. Хэрэв би ийм зан ааштай байгаагүй бол жүжигчний карьераа үргэлжлүүлж чадахгүй эрт орой хэзээ нэгэн цагт дотроосоо тэсрэх байсан биз. Би Испанид өссөн, англиар нэг ч үг мэдэхгүй хэрнээ Америкийг зорьж, англи хэл сураад Холливудад үлдэж байлаа. Тэнд үлдэж чадсан.
Эмзэгхэн, хэврэг нэгэн байсан бол энэ бүх зүйлийг хийж чадах байсан гэж бодохгүй л байна. Бас намайг аймшигтай зөрүүд гэдгийг бүгд мэднэ. Миний тухай ээжээс минь асуугаарай. “Илжиг шиг зөрүүд” гэж хамгийн түрүүнд хэлэх вий. Харин би өөрийгөө тууштай гэж нэрлэх дуртай. Миний энэ зан чанар бол хамгийн сайн бас хамгийн муу найз минь. Би үргэлж л өөрийн байр суурин дээр үлддэг. Бодож байгаа зүйлээ л үргэлж ярьдаг. Өөрөөр хэлбэл хэрэггүй гэж бодсон зүйлээ ярьдаггүй. Надтай ажил хэрэг явуулахад ямар хэцүү гэдгийг сэтгүүлчид сайн мэднэ дээ.
-Альмодоварын зураг авалтын талбай дээр нууцаар очиж байсан гэж ярьдаг, энэ үнэн үү?
-Тийм ээ. Педро киногоо Мадридад зургийг нь авч байгааг мэдэх тэр үед би хүүхэд байсан. Одоо санадаггүй юм, яаж яваад ч тийшээ очсон оо, гэхдээ л нууцаар орж нуугдаад бүгдийг харж байлаа. Тэр бүү хэл найруулагч жүжигчдэд хэрхэн зөвлөмж, сануулга өгч байгааг сонсож байсан. Гурван жилийн дараа 17 настай байхад минь миний анхны тоглосон киноны талаар сэтгэгдлээ хэлэх гэж найруулагч Педро утасдаж байлаа. Гагцхүү Педрогийн ачаар л би жүжигчин болсон юм.
-Та Педрогийн зураг авалтын талбай дээр нууцаар очиж, “тагнаж” байснаа хэлсэн үү?
-Үгүй ээ, одоо хүртэл хэлээгүй байгаа. Нэг тийм тохиромжтой мөч гараагүй гэх үү дээ.
-“Venuto al mondo” кинонд та жирэмсэлж чаддаггүй, тээгч эхийн үйлчилгээ ашигладаг эмэгтэйн дүрийг бүтээдэг. Өөрийгөө тийм хүнээр төсөөлөхөд мэдээж хэцүү л байсан байх даа?
-Энэ бол ээж болчихоод ээжийн дүр бүтээсэн анхны дүр байсан. Хүн хүүхэд төрүүлэх хүртлээ хүүхэд төрснөөр амьдралыг нь хэрхэн өөрчилдөгийг огт ойлгодоггүй. Эмэгтэй хүн хүүхэдгүйгээр аз жаргалтай байж чадах уу гэж надаас үргэлж асуудаг. Надад ч хүүхэдгүй танилууд олон бий. Тэд хүүхэдгүй болоод л байна. Гэхдээ эмэгтэй хүн үнэхээр хүүхэд хүсдэг бол хүүхэдгүй байж чадахгүй.
-Та гоо сайхны хагалгаанд хэрхэн ханддаг вэ? Өнөөдөр энэ талаар их л шүүмжилж, хэлэлцэх болж?
-Би ер нь гоо сайхны хагалгааг эсэргүүцдэггүй. Хэн нэгэн хийлгэмээр байгаа бол хийлгэ л дээ. Гэхдээ хүмүүс гадна төрхөө хараад байнга өөлж, гоочилж, сэтгэл хангалуун байж, үүнээсээ болж сэтгэл нь гутарч байгааг хараад үнэхээр их цочирддог. Гоё хамар, том нүднээс аз жаргал хамаарна гэж байх уу? Би огт ойлгодоггүй юм. Ийм л байна, би л хувьдаа ботокс тариулж, хагалгаа хийлгэнэ гэдэгтээ эргэлздэг. Нас дээр гарсан хойноо сайхан харагдахын тулд арай өөр арга олно гэж найддаг.
-Та бусдын зөвлөгөөг сонсдог уу?
-Мэдээж сонсолгүй яах вэ. Ээжийнхээ үгийг их сонсоно. Түүний хэлдэг гол зөвлөгөө бол “Ээжтэйгээ сайхан харилцаатай байх хэрэгтэй. Ингэж чадвал аз жаргалтай болно” гэж хэлдэг. Мөн Софи Лорентой танилцсанаасаа хойш түүний зөвлөгөөг сонсох дуртай болсон. Софи үргэлж хүүхдүүдийнхээ тухай, мөн хоол хүнсний талаар ярьдаг байлаа. Мөн ахмад хүмүүсийн үгийг сонсоно. Тэдэнтэй ярилцаж, өөдөөс нь харж суухад үнэхээр сайхан санагддаг. Нас дээр гарсан эмэгтэйчүүд яг л амьдралын тухай найраглал шиг харагддаг.
-Гэхдээ л та залуу нас, бие галбираа хадгалж үлдэхийн тулд ямар нэг нууцтай байх даа?
-Би бүр багаасаа л бүжиглэж эхэлсэн. Долоо хоногийн зургаан өдөрт зургаан цагаар хичээллэдэг байлаа. Хүнд л дээ, гэхдээ маш сайн бэлтгэлтэй болдог. Бэлтгэл дууссаны дараа яг л үхсэн юм шиг унтдаг байлаа. Би бас йогоор хичээллэдэг. Зөв хооллолтыг эрхэмлэдэг. Тамхи татдаг байсан, гэхдээ хаясан. Ийм л байдлаар бие галбираа хадгалж байна.
-Та эрүүл мэндэд хортой гэгддэг хүнснүүдийг үнэхээр огт хэрэглэдэггүй юм уу?
-Мэдээж, хоолондоо дандаа шалгуур тавиад байна гэж юу байх вэ. Долоо хоногт эсвэл хоёр долоо хоногт нэг удаа дуртай хоолоо иддэг. Би шарж болгосон бүхий л хоолонд дуртай. Надад оливын тос, талх, давс өгвөл би тэгээд л инээд алдаад л явчихна. Гэхдээ харамсалтай нь өдөр бүр ингэж хооллож болохгүй шүү дээ. Харин хамгийн дуртай хоол бол шарсан төмстэй Испани омлет. Арааны шүлс асгарам үнэхээр сайхан шүү.
-Та нүцгэн хэсэг авахуулах шаардлагатай зураг авалтанд хэрхэн ханддаг вэ?
-Энэ бол хувь хүний л асуудал, жүжигчид өөрсдөө л шийдэх хэрэг. Жишээ нь би гэхэд найман жилийн туршид өөрийгөө бэлэн болоогүй гэж бодож байсны улмаас нүцгэлэхээс татгалзаж байсан. Дараа нь өөрийн бие галбираа арай өөрөөр харах болж, өөрийгөө өөлөхөө больсон. Хэдийгээр бие галбиртаа санаа зовохгүй болсон ч гэлээ тоглох дүрд маань үнэхээр шаардлагатай гэж үзэхгүй л бол хэзээ ч нүцгэлэхгүй. Учир нь би католик шашинтай Испанид төрж өссөн учраас хэт задгай байдлын эсрэг байдаг. Секс, нүцгэн биеийг таагүйгээр хүлээж авдаг. Тиймээс л испаничууд бид илүү нууцлаг, тачаангуй харагддаг байх. Хориотой жимс илүүтэй амттай байдаг шүү дээ.
-Та гангалах дуртай юу? Дэлгүүр хэр их хэсдэг вэ?
-Тиймээ, өдөр тутамдаа майк, жийнс өмсдөг ч гэлээ надад хувцас олон бий. Заримдаа бусдын өмнө буруутай ч юм шиг санагддаг, бүх хувцсаа би өөрөө худалдаад авчихгүй шүү дээ, хүмүүс надад төрөл бүрийн хувцас даашинз их бэлэглэнэ. Харин би тэднийг цуглуулж байгаад л хэдэн сарын дараа хүмүүст өгчихдөг юм. Урьд нь би нүүрээ будаагүй, өндөр өсгийт өмсөхгүйгээр гэрээсээ гардаггүй байлаа. Гэхдээ хүүхдүүдээ төрүүлснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Хүүхдүүдийн хөдөлгөөн дийлдэхгүй, тэгэхээр юун өндөр өсгийт өмсч явах.
-Та гэрэл зураг авах дуртай гэсэн үнэн үү?
-Тиймээ, би эртнээс л гэрэл зураг сонирхож ирсэн. Гэрэл зургийн аппарат жүжигчний мэргэжлээс арай өөрөөр ертөнцийг харах хүслийг минь гүйцээж өгдөг юм. Би амар амгалан, аз жаргалын ховорхон мөчүүдийг гэрэл зурганд буулгадаг. Хайртай хосууд нэг нэгэнрүүгээ харах, бяцхан хүү өвдөг дээрээ ном тавиад унших гээд л гэрэл зурагт буулгаж байгаа бүхэн энгийн хэрнээ агуу, сайхан мөчүүдийг үнэлж, амьдралыг илүү сайхнаар харах боломжийг олгодог юм.
-Таны бодлоор эмэгтэй хүн бүр амьдралдаа ядаж ганцхан удаа заавал туршиж үзэх ёстой зүйл?
-Аварга загаснуудтай хамт шумбаж сэлэх. Би үүнийг Бразиль, Карибт хийж байлаа. Гэхдээ ямар ч тохиолдолд хэзээ ч битгий цагаан аварга загастай сэлээрэй. Энэ бол үхлийн үзүүлбэр болно.
-Та яаж амрах дуртай вэ?
-Ямар ч хамаагүй наран шарлагийн газар хэвтэх. Ямар ч хамаагүй, гол нь л наран шарлагийн газар, нар, элс байхад л хангалттай.
Эх сурвалж: 7 days