Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилго өвөртлөн Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн Ч.Мөнгөндалай 6000 км аялжээ. Тэрээр өчигдөр Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр нийслэл рүү хөдөлж, Зүүнхараа, Борнуур сумдаар дайран, долоо хоногийн дараа гэртээ ирнэ гэдгээ мэдээллээ.
Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь Монголын Залуучуудын Холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд буудаллах газрыг нь кохицуулан, мөнгөн хандив өргөж байсан юм. Дугуйчин Ч.Мөнгөндалай аяллынхаа турш Facebook хуудсандаа мэдээллээ тасралтгүй байрлуулж байв. Зургаан сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялж байгаа тэрээр турсан боловч очсон газар бүртээ эмнэлгийн тусламж авч, дусал залгуулан, эрч хүчээ сэлбэсээр яваа юм байна.