Их Британийн хэдэн зуун оюутнууд Лондон дахь парламентын гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тус улсын зарим их, дээд сургуулийн сургалтын төлбөр нь 9000 фунт стерлингэд хүрдэг учир хэт өндөр сургалтын төлбөрийг эсэргүүцэн ийн жагссан байна. Оюутнууд үнэгүй боловсролын систем рүү шилжихийг эрх баригчдаас шаардаж байгаа юм.
РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар жагсаал цагдаа болон оюутнууд хоорондын мөргөлдөөнөөр дууссан гэв. Үүний улмаас цагдаагийн гурван ажилтан гэмтэж бэртсэн байна. Хууль сахиулах байгууллагынхан 11 оюутныг баривчилсан хэмээн мэдээллээ.
Зарим оюутнууд гудамжинд таарсан Starbucks-ийн кафе руу дайрах гэж оролдсон байна. Starbucks улсад татвар төлөхөөс зайлсхийсэн явдалд жагсагчид дургүйцэж байгаа юм.
Оюутны жагсаалыг зохион байгуулагчид тус жагсаал ирэх оны тавдугаар сард болох бүх нийтийн сонгууль хүртэл үргэлжилнэ хэмээн мэдэгдэв.
Эргэн сануулахад 2010 онд Лондон хотод томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор боловсролын салбарын санхүүжилтийг бууруулах шийдвэр гаргасан нь оюутнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар байна.
Ялангуяа их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн нь оюутнуудын бухимдлыг улам өдөөх шалтгаан болжээ.
Английн сургуулиудын жилийн сургалтын төлбөр нь 3300 орчим фунт байдгийг 9000 болгож гурав дахин нэмэгдүүлсэн билээ. Сургалтын төлбөр нэмэгдэх болсноос гадна зарим дээд сургуулиудын санхүүжилтийг Британийн засгийн газар танах болсон нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан.
Эх сурвалж: ВВС