Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар “Ховд нутгийн дуулал” 2014 тоглолтыг энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тоглолтод сум бүрийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож, ая дууны цэнхэр хадаг өргөж, Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумдынхаа залуучуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой ажээ.
Уг тоглолтонд Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Д.Батсүх, СТА Д.Амаржаргал, СТА Б.Гомбо-Очир, СТА Г.Мөнхтулга, СТА Н.Нямдаваа, СТА Ш.Отгонбаяр, СТА Б.Энхбат, М.Саруултөгс хөөмий, цогц бие биелгээ, “Нэг алхам” хамтлаг, дуучин Б.Мөнхтөр, залуу дуучин М.Ариун-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ, Б.Энхтайван, Т.Жавхланням, залуу домборчид Х.Бауыржан, М.Абдлхамит, залуу дуучин Б.Начинсүрэн, залуу дуучин Г.Дорждэрэм, залуу жүжигчин Б.Батболд нар оролцож, ая дуугаа өргөх гэнэ.
Уг тоглолтын хамтран зохион байгуулагчаар Ховд Аймгийн Хөгжлийн Төлөө сан, Торгон Нутаг клуб, Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, То үсэг хэвлэх үйлдвэр, Ховд аймгийн оюутан залуучуудын Соёл Боловсролын Дэмжих Төв тус тус ажиллаж байна.