Дэлхийн 00-ын холбоо 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсанаас хойш жил бүр “Дэлхийн 00-ын өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. Дэлхийн дээр 2.5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч буйгаас 1.1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна. Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртэлх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг аж.
Манай улсын нийт хүн амын 65 хувь, нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдарч, тэдгээрийн 85-89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583.2 мянган литр шингэн хаягдал ялгаруулдаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа юм.
Иймд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулж, био жорлон ашиглах шаардлагатай байна хэмээн Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.
Өндөр хөгжилтэй ихэнх оронд ариун цэврийн байгууламжийн дутагдалтай хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээг зохион байгуулдаг аж.
Ил задгай бие засах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна хувь хүний аюулгүй байдал болон эрхэм чанарыг алдагдуулдаг билээ.
Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байгаа ба үүний улмаас охид бүсгүйчүүдийн хувийн нууц алдагдаж, ичгүүртэй байдалд орох улмаар хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэлээ.