УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдын албан томилох тухай заалтыг үндэслэн энэ сарын 17-нд УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэгт албан бичгийг илгээжээ.
ИЗНН-аас шинэ Засгийн газрын тэргүүнээр Чимидийн Сайханбилэгийг дэмжиж, хамтарч ажиллахаа мэдэгдэж, өдөрт нь албан бичгээр хариу өгсөн байна.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэ сарын 18-ны орой хуучин Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй хэмээн албан бичгээр хариу илгээсэн.
Харин “Шударга ёс эвсэл”-ийн удирдлага “Шинэ Засгийн газрыг дэмжиж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн боловч Ч.Сайханбилэгийг дэмжих тухай АН-ын даргын албан бичгийн хариуг албан ёсоор өгөөгүй байна.
Үндсэн хуульд хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэсэн заалт бий.
Энэ хуулийн хугацаан дахь ажлын сүүлчийн өдөр нь маргааш юм. УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хуралдах хуваарьтай ч хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхий сайдын асуудлыг оруулаагүй байна. Тиймээс эрх баригчид өнөөдөр эвсэлтэй учраа олж, бүлэг дотроо байр сууриа нэгтгээд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын албан тушаалд зүтгүүлэхээр ажиллаж буй бололтой.
Ч.Сайханбилэгийг МАН-ын бүлгийн 26 гишүүнээр дэмжүүлэх АН-ын найдвар тасарлаа. Одоо өөрийн бүлэг болон эвслийн гишүүдийн саналыг зангидсан гар шиг нэгтгэж чадвал Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоно. Дотоод зөрчил ихтэй эрх баригчдын хувьд Ерөнхиий сайдад нэр дэвшигч дээрээ санал нийлэх найдвар бага байна.